Үл орлуулах амин хүчил

Үл орлуулах амин хүчил гэж, тухайн организмд гарцаагүй шаардлагатай боловч, уг организм нь шинээр нийлэгжүүлэн гарган авч чаддаггүй амин хүчлүүдийг хэлнэ. Нэгэнт нийлэгжүүлэн гарган авах боломжгүй тул тухайн организм нь үл орлуулах амин хүчлүүдээ хүнсээрээ авах шаардлагатай болдог. Хүний хувьд фенилаланин, валин, треонин, триптофан, метионин, лейцин, изолейцин, лизин, гистидин зэрэг 9-н үл орлуулах амин хүчлүүд байдаг.[1][2]

Үүнээс гадна, цистеин (хүхэр агуулагч амин хүчил), тирозин (ароматик амин хүчил) ба аргинин зэрэг нь нярай болон өсөлтийн насанд буй хүүхдүүдэд шаардлагатай байдаг. Үл орлуулах амин хүчлүүдийг, уургийн нийллэгжүүлэлт эсвэл ерөнхий гомеостазд бусад амин хүчлүүдтэй харьцуулахад илүү чухал оролцоотой учраас нь "үл орлуулах" гэж нэрлээгүй, харин тухайн организм уг амин хүчлүүдийг нийллэгжүүлэн үүсгэж чаддаггүй учраас ингэж нэрлэсэн. Үл орлуулах амин хүчлүүд нь хүнсээр дамжуулан авагдаж чадаагүй тохиолдолд уургийн нийллэгжүүлэлтэд оролцох боломжгүй нь тодорхой юм. Цистеин, глицин, глютамин, пролин, аргинин ба тирозинийг "харьцангуй үл орлуулах" амин хүчлүүд гэх ба ердийн нөхцөлд тэд "тэжээлийн багцад" байх шаардлагагүй ч, эдгээрийг хангалттай хэмжээгээр нийллэгжүүлэн гарган авч чаддаггүй бүлэг хүмүүст гаднаас нэмэлтээр өгөх шаардлагатай байдаг.[2] Үүний нэг жишээ нь, фенилкетоноури (ФКУ) гэдэг өвчинтэй холбоотойгоор үүсдэг. Ийм өвчтэй хүмүүс оюун ухааны хөгжлийн сааралтыг ба бусад метаболизмийн хүндрэлүүдийг зогсоохын тулд фенилаланиний хэрэглээг маш өчүүхэн байлгах шаардлагатай байдаг. Иймд ФКУ өвчтөй хүмүүс тирозинийг фенилаланинаас нийллэгжүүлэх боломжгуй тул, шаардлагатай хэмжээний тирозинийг хүнсээрээ авахад хүрдэг.

Эх сурвалж

засварлах
  1. Young VR (1994). "Adult amino acid requirements: the case for a major revision in current recommendations" (PDF). J. Nutr. 124 (8 Suppl): 1517S–1523S. PMID 8064412.
  2. 2.0 2.1 Dietary Reference Intakes: The Essential Guide to Nutrient Requirements, published by the Institute of Medicine's Food and Nutrition Board, currently available online at Archive copy (Memento 5. Долоодугаар сар 2014 цахим архивт)

Цахим холбоос

засварлах

Загвар:Amino acids