Үзтөмөр
Үзтөмөр[1] (ханз: 玉昔帖木兒, пиньинь: Yù xī tiē mù er; 1242-1295), Монголын арулад овгийн Боорчи ноёны ач хөвүүн, Юань Улсын зарга шийтгэх яамны сайд, түмтийн ноён.
Тэрээр Боорчи ноёны хөвүүн Боролдай ноёны хөвүүн. Анх хишигтэн цэрэгт буурч болж, Хубилай хааны үед арулад овгийн түмтийн ноён болсон. 1275 онд Юань улсын зарга шийтгэгч дайфу (御史大夫) болж таалал төгсөх хүртлээ уг албан тушаалыг хашсан. 1287 онд Наян вангийн бослого, 1289 онд Хачиуны удмын Хадан Төлөгэн вангийн бослого зэргийг дарахад оролцсон. 1292 онд Баян чинсангийн хамтаар Хангайн нуруунд Хайду хантай байлдан ялж, уг онд монгол нутагт байсан Чингим хунтайжийн отгон хөвүүн Төмөрийг хунтайжид өргөмжилсөн ажлыг хариуцсан. 1294 онд Хубилай хааныг тэнгэр болсны дараа их хуралдайд Төмөр хунтайжийг хаан болгоход оролцсон. 1295 оны 12 сард Ханбалиг хотод нас баржээ. 1301 онд Үзтөмөр ноёнд гуанпин ван (廣平王) цол, тайш, кайфу итун сансы (開府儀同三司) зэрэг цол зэрэг нэхэн шагнажээ.
Үзтөмөр ноён болбоос Мулаху, Туолин, Тогтога гэх гурван хөвүүнтэй байсан.
Эшлэл
засварлах- ↑ Фазлуллах, Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 1. Translated by Ц, Сүрэнхорлоо. Улаанбаатар. p. 125.