Ян Железны (Чех: Jan Železný, 1966 оны 6 сарын 16-нд Чехословакийн Млада Болеславт төрсөн) нь Чехийн хөнгөн атлетикч, жад шидэлтийн дэлхий, олимпын аварга, дэлхийн дээд амжилтын эзэн тамирчин юм. Тэрээр жад шидэлтийн бүх цаг үеийн хамгийн шилдэг 5 амжилтыг ганцаараа эзэмшдэг[1]. Иймээс түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг жад шидэгч гэх нь элбэг.

Ян Железны

Хөнгөн атлетик
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Ян Железны
Төрсөн огноо 1966 оны 6 сарын 16 (1966-06-16) (58 настай)
Төрсөн газар Млада Болеслав, Чехословак
Төлөөлсөн улс:  Чехословак
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Сөүл 1988 Жад шидэлт
Алтан медаль – нэгдүгээр байр Барселона 1992 Жад шидэлт
Дэлхийн АШТ
Хүрэл медаль – гуравдугаар байр Ром 1987 Жад шидэлт
Төлөөлсөн улс:  Чех
 
Медалиуд
Зуны олимп
Алтан медаль – нэгдүгээр байр Атланта 1996 Жад шидэлт
Алтан медаль – нэгдүгээр байр Сидней 2000 Жад шидэлт
Дэлхийн АШТ
Алтан медаль – нэгдүгээр байр Штуттгарт 1993 Жад шидэлт
Алтан медаль – нэгдүгээр байр Гётеборг 1995 Жад шидэлт
Хүрэл медаль – гуравдугаар байр Севилья 1999 Жад шидэлт
Алтан медаль – нэгдүгээр байр Эдмонтон 2001 Жад шидэлт
Европын АШТ
Хүрэл медаль – гуравдугаар байр Хельсинки 1994 Жад шидэлт
Хүрэл медаль – гуравдугаар байр Гётеборг 2006 Жад шидэлт

Тэрээр 1996 онд 98.48 метр шидэж дэлхийн дээд амжилт тогтоосноос гадна 2001 оны ДАШТ-д 92.80 метрээр ДАШТ-ий дээд амжилтыг тогтоосон. Железны 90 метрээс хол шидсэн амжилтыг албан ёсны тэмцээнүүдэд 52 удаа үзүүлсэн байдаг нь бусад бүх жад шидэгчдийнхийг нийлүүлснээс (32) хол илүү юм[2]. Тэрээр мөн шинэ төрлийн жадаар 94 метрээс хол шидэж чадсан цорын ганц тамирчин төдийгүй уг амжилтаа 5 удаа үзүүлжээ[1].

Железны тамирчныхаа замналдаа Стив Бакли, Сергей Макаров, Борис Хенри, Сеппо Рэти, Рэймонд Хэкт, Аки Парвиайнен нарын олон шилдэг тамирчидтай ширүүн өрсөлдөж ирсэн.

Тэрээр хамгийн сүүлд Гётеборгт болсон 2006 оны Европын АШТ-д 85.92 метрийн амжилтаар хүрэл медаль хүртээд зодог тайлжээ. Зодог тайлах ёслолоо анх хөнгөн атлетикаар хичээллэж эхэлсэн Млада Болеславтаа 2006 оны 9 сарын 19-нд хийсэн аж.

Тэрээр өдгөө Олон Улсын Олимпын Хорооны гишүүн бөгөөд Прага хотод дасгалжуулагчаар ажилладаг.

Цахим холбоос

засварлах


Өмнөх
  Жонатан Эдвардс
Европын оны шилдэг эрэгтэй хөнгөн атлетикч
1996
Дараах
  Вилсон Кипкетер
Өмнөх
  Томаш Дворак
Европын оны шилдэг эрэгтэй хөнгөн атлетикч
2000
Дараах
  Андре Бухер
Өмнөх
  Майкл Жонсон
ОУХАХ-ны дэлхийн шилдэг хөнгөн атлетикч
2000
Дараах
  Хишам Эл Герруж