Янжөү чөлгөө
Янжөү чөлгөө(хятадаар:扬州路; пиньинь галиг:Yángzhōu lù) бол Юань улсын Хэнань Жяньбэй син жун шу шэний харъяаны Жяндун даод хамаарагдаж байсан чөлгөө юм. 1277 онд Юань улсын их цэрэгт эзлэгдэж, Жяндун[1] шяниар төвлөрч байсан. Уг чөлгөө нь одоогийн Жяньсү мужийн Янжөү, Тайжөү, Наньтун, Тунжөү, Ижөн, Цяоян, Жянду, Тайшинь, Хайань, Рүгао, Рүдун, Хаймөн, Цидун, Люхө шянь хотууд; Аньхуй мужийн Чүжөү, Лайань, Чуаньжяо, Шанхай, Чунмин зэрэг хотуудын нутгийг багтаасан нутгийг хамарч байлаа. 1357 онд Жу Юань Жанд эзлэгдэж, Жянхай фу хэмээн нэрийг нь сольсон.
Холбоотой өгүүлэл
засварлахЭшлэл
засварлах- ↑ Одоогийн Жяньсү мужийн Янжөү хот