Як-50 гэсэн хоёр өөр цаг үед хийгдсэн нисэх онгоц байдаг. Эдгээрийг ялгахын тулд хийгдсэн оноор нь ялгаж байдаг. Як-50 буюу 1949 оны тус онгоц бол дуунаас хурдан сөнөөгч онгоцнууд болох МиГ-15, МиГ-17, Сухой Су-15, зэргийн онгоц гарч ирхээс өмнө 1949 онд туршигдсан учраас түүн дээр олж авсан дадлага, туршлага нь дараа үеийн олон онгоцонд хэрэгжих үндэс болжээ. Туршилтаар Мач 0.97 буюу дууны хурдад дөхөж, 4000 метрийн өндөрт нислэг үйлдэж байсан. Харин дараа нь 1949 оны 7 сарын 15-ны өдрийн туршилтаар Мач 1.03 дууны хурдад хүрч, 10,000 метрийн өндөрт ниссэн нь энэ төсөл амжилттай дуусахад нөлөөлсөн. Тус онгоцны суурин дээр Як-120, Як-140, Як-25, Як-28 гэх мэтийн цувралууд бүтээгдэж байжээ.

ЯК-50 (1949)
Үүрэг/төрөл Дайрагч/амдан сөнөөгч онгоц
Гарал Зөвлөлт Холбоот Улс / Орос
Үйлдвэрлэгч Яковлев-ын нэрэмжит зохион бүтээх товчоо
Анхны нислэг 1949 оны 7 сарын 15
Статус Цуцлагдсан
Гол хэрэглэгч ЗХУ
Хувилбарууд Як-30
МиГ-17
Як-50 (1949)

Ерөнхий үзүүлэлт

засварлах
  • Экипаж: Нэг
  • Урт: 11.12 м (36 фут 6)
  • Далавчаа дэлгэх өргөн: 8,01 м (26 фут 3)
  • Өндөр: ()
  • Эзлэх газар: 16.0 м.кв (172.2 ft²)
  • Хоосон жин: 3.085 кг (6,787 фунт)
  • Ачаалагдсан жин: 4.155 кг (9,141 фунт)
  • Хөдөлгүүр: 1 × Klimov ВК-1 төвөөс зугтах компрессор тийрэлтэт хөдөлгүүр, 26.5 кН (5,940 lbf)

Нислэгийн үзүүлэлт

засварлах
  • Хамгийн их хурд: 1.120 км/ц (696 миль)
  • Нислэгийн радиус: 850 км (528 миль)
  • Нислэгийн өндөр: 16.050 м (52,600 фут)
  • Өндөр авах хурд: 68 м / с (13400 фут / мин)
  • Эзлэхүүний ачаалал: 260 кг / м.кв (53 фунт / ft²)

Холбоотой өгүүллэг

засварлах

Цахим холбоос

засварлах
  Commons: Yakovlev Yak-50 (1949) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан