МиГ-15 (НАТО-ын нэрийн кодоор: Fagot, МиГ-15УТИ — Midget) нь Зөвлөлтийн нисэх онгоцны зохион бүтээгч Артём Иванович Микоян ба Михаил Иосифович Гуревичын 1947 онд бүтээсэн тийрэлтэт сөнөөгч онгоц юм. Монгол улсад 1970 оны 11 дүгээр сард 2 нэгж/ширхэг/ сургалт дадлагын зориулалтын МиГ-15УТИ,6 ширхэг МиГ-17 онгоцны хамт хүлээн авчээ. МиГ-15 нь дэлхийн олон улсад төдийгүй Солонгосын дайнаас эхлээд олон тулаанд оролцсон байна.

МиГ-15
Польшийн МиГ-15
Нэг суудалт Польшийн агаарын зэвсэгт хүчний МиГ-15
Төрөл: Хөнгөн сөнөөгч онгоц
Хийцийн улс:
Үйлдвэрлэгч: Микоян-Гуревич
Анхны нислэг: 1947 оны 12 сарын 30
Ашиглалтад авсан: 1949 он
Үйлдвэрлэсэн хугацаа: 1948 оноос 1950-иад он хүртэл
Үйлдвэрлэсэн тоо: ≈ 18.000

Цахим холбоос

засварлах
  Commons: Микоян-Гуревич МиГ-15 – Викимедиа дуу дүрсний сан