Юрий Никулин
Юрий Никулин (орос. Юрий Владимирович Никулин; 1921 оны 12-р сарын 18-нд Смоленск мужийн Демидов хотод төрсөн- 1997 оны 8-р сарын 21-нд Москвад нас барсан) - Зөвлөлтийн болон Оросын циркийн болон кино жүжигчин.
Юрий Никулин | |
---|---|
Төрсөн | 1921 оны 12 сарын 18 Баруун Орос, Смоленск |
Нас барсан | 1997 оны 8 сарын 21 (60 настай насалсан) Орос, Москва |
Ажил | жүжигчин |
1982-1997 онд Москва хотын Цветной бульвар дахь Циркийн захирал, уран сайхны удирдаач байсан.
Намтар
засварлахТүүнийг төрөөд 4 настай байхад нь 1925 онд гэр бүл нь Москва руу нүүсэн байна. Дунд сургуулиа төгсөөд 1939 онд цэрэгт татагдсан бөгөөд Зөвлөлтийн Эх орны дайнд оролцоод шархадаж байсан бөгөөд медаль хүртсэн байна.
Дайн дууссаны дараа тэрээр Кино урлагийн дээд сургуульд орохыг оролдсон боловч түүнийг хүлээж аваагүй. Амжилтгүй болсны дараа тэрээр Театрын урлагийн сургуульд орохыг хүссэн боловч тэд мөн аваагүй байна. Эцэст нь тэрээр Цветной бульвар дахь Москвагийн циркийн дэргэдэх ярианы жанрын сургуулийн студид элсэн орж 1948 онд төгссөн ажээ.
Амьдарлынхаа 50 жилийг циркэд зориулсан бөгөөд 30 орчим кинонд тоглосон байна.
Уран бүтээл
засварлах1958 онд уран бүтээлийн замналаа эхэлж, Зөвлөлтийн нэрт найруулагчид болох Леонид Гайдайн Ы ажиллагаа, Шурикт тохиолдсон адал явдал (1965), Эрдэнэ нуусан гар (1968), Александр Белинскийн 12 сандал (1966), Кавказад тохиолдсон адал явдал (1967), Андрей Тарковскийн Андрей Рублёв (1971), Сергей Бондарчукийн Тэд эх орныхоо төлөө тэмцсэн юм (1975), Алексей Германы Дайнаас хол хорин өдөр (1976) зэрэг маш олон киногоороо дэлгэцийн урлагт авьяаслаг ур чадвар, содон төрхөө мөнхөлсөн ЗСБНХУ-ын Ардын жүжигчин (1973), Социалист хөдөлмөрийн баатар (1990) эрхэм байв.