Андрей Тарковский

Андре́й Арсе́ньевич Тарко́вский (1932 оны 4 дүгээр сарын 4-нд , ЗХУ-ын Кострома мужийн Завражье тосгонд төрсөн- 1986 оны 12 дугаар сарын 29-нд Францын Парис хотод нас барсан) -Зөвлөлтийн театр, киноны найруулагч, кино зохиолч. ЗСБНХОУ-ын Ардын жүжигчин (1980). Түүний «Андрей Рублёв» (1966), «Солярис» (1972), /Толь/ «Зеркало» (1974) болон «Сталкер» (1979) кинонууд алдарт хүрсэн юм.

Андрей Тарковскийн бүтээл бол дэлхийн соёлын хөгжилд чухал бөгөөд ер бусын мөрөө үлдээсэн юм. Түүний кинонууд дэлхий даяар ёс суртахууны хариуцлагын харуулсан хүний ​​зовлон зүдгүүр, итгэл найдварыг харуулсан байдаг. Тарковскийн үзэл баримтлал, уран сайхны шийдэл нь өвөрмөц байдал, гүн гүнзгий байдлаараа бусдаас ялгагдана.

НамтарЗасварлах

Тэрээр Ивановын аж үйлдвэрийн мужийн Юрьевск дүүргийн Завражье тосгонд төрсөн. Ижил /Волга/ мөрний эрэг дээрх тус тосгонд эхийн талын хамаатнууд амьдардаг байсан. Эцэг Арсений Александрович Тарковский хуучин ЗХУ-ын Кировоград буюу өнөөгийн Украины төвд орших Кропивницкий хотын яруу найрагч, орчуулагч байсан.

1939 онд Андрей Москва хотын № 554 (өнөөгийн № 627) дүгээр дунд сургуульд элсэн оржээ. Дайны үед тэдний гэр бүл Юрьевск руу нүүж 1943 онд Москва руу буцаж нүүж ирээд Андрей хуучин сургуульдаа орж ирээдүйн алдарт яруу найрагч Андрей Вознесенкий-тай хамт сурч байжээ.

1951-1952 онд Тарковский дунд сургуулиа дүүргээд Москвагийн Дорно дахины дээд сургуулийн араб судлалын ангид сурч байгаад биеийн тамирын хичээл дээр тархиа хөдөлгөөд сургуулиа орхисон байна.

1953 онд Сибирийн Краясноярк муж руу эрдэм шинжилгээний хайгуулын ангид элсэн явж 1954 онд ирээд Бүх Зөвлөлтийн Кино урлагийн дээд сургуульд /БЗКУДС-ВГИК/ элсэхээр баримт бичгээ өгч алдарт Михаил Роммын удтрдлага доорх найруулагчийн ангид орсон байна.

Яг энэ үед И.Сталин нас барж "Дулаарлын үе" эхэлж байсан бөгөөд Кино урлагийн дээд сургуульд жилд 50-60 кино хийдэг болсон байжээ. "Зохиогчийн кино" буюу киноны зохиолоос эхлээд монтаж хүртэл нэг хүн хариуцаж хийдэг "барууны" урсгал нэвтэрч үе эхэлж Тарковский энэ санаанд автагдсан байна. Энэ жилүүд түүнд Бунюэль, Бергман болон сүүлд Куросава, Феллини нар нөлөөлж эхэлсэн боловч багш Михаил Ромм хамгийн том нөлөө үзүүлжээ.

1960 онд А.Тарковский Бүх Зөвлөлтийн Кино урлагийн дээд сургуулийг онц дүнтэй төгсжээ.

Энэ хооронд Тарковский "Андрей Рублев"-ын тухай кино бүтээхээр ажиллаж эхэлсэн бөгөөд киноны гол дүр нь дэлхийтэй, хүмүүстэй харилцахдаа өөрийгөө хайж байжээ. А.Михалков-Кончаловскийтэй хамтран бичсэн зохиолдоо тэрээр хувцас-түүхийн туульс, зохиолчийн кино-номлолын аль алиныг нь судалж авч үзсэн байна. Зураг авалт 1964 онд эхэлсэн бөгөөд жил гаруй үргэлжилсэн. Энэ үед тус улсад зогсонги байдлаас "дулаарлын" үед шилжиж байсан. Киноны ажил эрэл хайгуултай удаан бөгөөд хэцүү байсан. Зөвлөлтийн урлагийн албан тушаалтнууд орчин үеийн бодит байдалтай тааламжгүй онцлогууд олж харсан бөгөөд тэдний ихэнхи нь түүний ер бусын хэлбэрт бухимдаж дургуй байжээ.

1980 онд кино авах ажлаар Итали яваад сүүлд тэндээ үлдэх хүсэлт Зөвлөлтийн Кино хорооны удирдлагад гаргасан боловч тэд зөвшөөрөгүй тул тэр "баруунд" үлджээ.

Шведэд авсан "Өргөр барих" /Жертвоприношение/ (1986) кино түүний сүүлийн ажил байсан бөгөөд 1985 оны 12 дугаар сарын 13"нд эмч нар түүнд уушигны хавдартай болсоны оношилсон байна.

Андрей Тарковский 1986 оны арванхоёрдугаар сарын 29-нд 55 насандаа Парис хотноо таалал төгссөн байна.

БүтээлүүдЗасварлах