Эсхил (гре. Αισχύλος, МЭӨ 525 - МЭӨ 456) нь Эртний Афины эмгэнэлт жүжгийн гурван оргилын нэг гэгддэг бөгөөд "Орестей" хэмээх бүтээлээрээ алдаршсан.

Эсхил
Aeschyli Tragoediae septem, 1552

Афины орчимд язгууртны гэр бүлд мэндэлсэн тэрээр Марафоны тулалдаан, Саламисын тулалдаанд оролцож явжээ. Саламисын тулалдааны байдлыг өөрийн "Персүүд" жүжигтээ дүрслэн үзүүлсэн байдаг.

Дионист зориулсан баярын жүжгийн тэмцээнд 13 удаа түрүүлсэн.

Яст мэлхийг өндрөөс хад руу унагаж, хуягийг нь хагалан иддэг бүргэд түүний толгойг чулуутай андууран яст мэлхий унагаснаас болж нас барсан гэж ярьдаг.

Бүтээлүүд

засварлах

Эсхил нь 90 гаруй жүжиг зохиосон гэдэг бөгөөд үүнээс 80 гаруйнх нь гарчиг одоогоор мэдэгдээд буй. Үүнээс бүтнээрээ олдсон 7 бүтээлийг доор дурьдав.

  • Цовдлогдсон Прометей
  • Персүүд
  • Фивийн эсрэг долоон цэрэг
  • Орестей - 3 хэсэгтэй:
    • Агамемнон
    • Гашуудаж буй эмэгтэйчүүд
    • Энэрэлт дарь эхүүд
  • Аврал хүссэн бүсгүйчүүд

Мөн үзэх

засварлах