Эстебан Гутьеррес

Эстебан Мануэль Гутьеррес Гутьеррес (Испани: Esteban Manuel Gutiérrez Gutiérrez, * 1991 оны 8 сарын 5, Монтеррей, Нуэво Леон) нь Мексикийн авто уралдаанч. Тэрбээр 2013 оноос 2016 оны хооронд Формула-1-д уралджээ.

Эстебан Гутьеррес
Эстебан Гутьеррес
2014 оны Австралийн гран-при дээр
Формула-1 ДАШТ-ийн замнал
Иргэншил Мексик
Багууд20132014 Заубер  2016 Хаас
Гараа59
Ялалтын тоо0
Шагналын тавцанд гарсан тоо0
Нийт авсан оноо6
Поле байрлал0
Хамгийн хурдан тойрог1
Анхны гараа2013 оны Австралийн гран-при
Сүүлчийн гараа2016 оны Абу Дабийн гран-при
2013 оны байр16 (6 оноо)

Тамирчны гараа

засварлах

2004 оноос эхлэн Эстебан Гутьеррес карт спортоор анх эхэлсэн бөгөөд 2007 онд формула спорт руу солин америкийн Формула BMW оржээ. Тэндээ дөрвөн удаа ялснаар Даниель Морадын дараа хоёрдугаар байранд орсон нь түүнийг энэ спортод шинээр хөл тавьсан тамирчдын дундаас хамгийн шилдэгт тооцоход хүргэжээ. Түүнээс гадна тэр Германы Формула BMW-н хоёр ч уралдаанд оролцсон байна. 2008 онд тэр европ руу ирэн формула европын Формула BMW-д оролцов.

Статистик

засварлах

Мэргэжлийн тамирчны замнал

засварлах
  • 2012: Формула 1 (Туршилтын жолооч)
  • 2013: Формула 1 (16-р байр)
  • 2014: Формула 1 (20-р байр)
  • 2015: Формула 1 (Туршилтын жолооч)
  • 2016: Формула 1 (21-р байр)
  • 2017: Формула Э (22-р байр)


Цахим холбоос

засварлах
  Commons: Эстебан Гутьеррес – Викимедиа дуу дүрсний сан