Эссе
Эсээ нь (Англи: Essay, Франц: Essai) гол төлөв зохиогчийн өөрийнх нь нотолгоог гаргаж ирдэг боловч тодорхойлолт нь захидал, бичил судалгааны өгүүлэл, өгүүлэл, товхимол, богино өгүүллэгийнхтэй давхцах хандлагатай тул тодорхой биш байдаг. Эсээ нь найруулгын хувьд албан бичиг, эрдэм шинжилгээ, уран зохиол, сонин нийтлэлийн төрлүүдийн дундын шинжтэй учраас бүхий л түвшний суралцагч, судлаач, ажилтан, албан хаагч хүмүүс сурч эзэмшвэл зохих нийтлэг төрөл гэж үзэж болно.
Тодорхойлолт
засварлахЭсээ гэдэг нь франц хэлний "хичээх", "оролдох" гэсэн утгатай Essai хэмээх үгээс гаралтай.
Эсээг хүн ертөнцийг танин мэдэж, ойлгож ухаарсныхаа хэрээр аливаа асуудлыг баримт дээр тулгуурлан олон талаас нь шинжлэн судлах, ажиглан эргэцүүлэх, задлан тайлбарлах, нэгтгэн дүгнэх, харьцуулан жиших, томьёолон таамаглах, адилтган зүйрлэх зэрэг оюуны төрөл бүрийн үйл хийснийхээ үндсэн дээр өөрийн бодол санаагаа илэрхийлэх хамгийн нээлттэй төрөл юм гэж тодорхойлсон байдаг.
Түүх
засварлахМонтень нь эсээ бичлэгийн гол төлөөлөгч юм. Монтень эсээг тодорхойлохдоо: “Ертөнцийн юмс үзэгдэл, амьдрал, хүний мөн чанар тэдгээрийн учир холбогдлын тухай бусдаас хараат бус хүний давтагдашгүй өвөрмөц байр суурь, үзэл санааг дагнан илэрхийлэх боломжтой богино хэмжээний бичвэр байж болно” хэмээжээ.
Хэлбэр
засварлах- Хүүрнэсэн эсээ
- Дүрсэлсэн эсээ
- Учир шалтгаан ба үр дагаврын эсээ
- Ухуулсан эсээ
Зорилго
засварлах- дүн шинжилгээ хийх (analyze)
- баясгаж цэнгээх (entertain)
- таамаглал дэвшүүлэх (hypothesize)
- тодорхойлох (assess)
- нэгтгэн дүгнэх (summarize)
- тайлагнах (report)
- зааварлах (recommend)
- санал болгох (suggest)
- дүгнэх (evaluate) гэх мэт
Хэмжээ
засварлахЭсээ нь янз бүрийн хэмжээтэй байна гэж ойлговол зохилтой. Энэ нь бичигчээс болоод захиалагчаас хамаарч хэмждэг. Эсээний хэмжээг мөрийн, зарим нь үгийн тоогоор өгдөг. Бүр урт хэмжээгээр бичих тохиолдолд хуудасны тоог зааж өгдөг. Иймд:
- Мөрөөр (Хэрэв "30 мөр" гэвэл А4 нэг нүүр арай хүрэхгүй гэсэн үг)
- Үгээр (Хэрэв "500 үг" гэвэл А4 хоёр нүүр арай хүрэхгүй гэсэн үг )
- Хуудсаар (Хэрэв "5 хуудас" гэвэл А4 таван нүүр гэсэн үг)
Зорилтот бүлэг
засварлахЭсээг хүлээн авч унших хүмүүсийг дараах байдлаар ангилж болно.
- Хувь хүнд (захиалагч тал)
- Бүлэг хүмүүст (хамт олонд)
- Тусгай бүлэгт (сонирхол, мэргэжил нэг хүмүүст)
- Олон нийтэд (хүн бүхэнд)