Эскишэхир
Эскишэхир (дуудлага: [esˈciʃehiɾ]; турк хэлээр : eski "хуучин", şehir "хот", латин хэлээр: Dorylaeum; Эртний Грек хэлээр: Δορύλαιον, Dorýlaion) нь Турк улсын баруун хойд зүгт орших Эскишэхир мужийн нийслэл хот юм. 2011 оны тооллогоор 648,396 оршин суугч бүртгэгдсэн байна. Эскишэхир хот Порсук голын хөндийд, далайн түвшнээс дээш 792 метрийн өндөрт байрладаг бөгөөд Фрижиан хөндийн үржил шимт хөрстэй ойр оршдог. Анкарагаас 233 километр, Истанбулаас 330 километр, Күтахя хотоос 78 километрийн зайтай. Эскишэхирт Османгазигийн Их Сургууль болон Анадолугийн Их Сургуулиуд ( суралцагчдынхаа тоогоор дэлхийд дээгүүр ордог) байрладаг. Эскишэхир хот Турк улсад "Оюутны хот" хэмээн нэрлэгддэг. Газар нутгийн хэмжээ 2,678 км2.