Эрки Ноол
Эрки Ноол (эст. Erki Nool, 1970 оны 6 сарын 25-нд Вөруд төрсөн) нь Эстонийн хөнгөн атлетикч, улс төрч юм.
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Ноол Сидней хотноо зохиогдсон 2000 оны зуны олимпын арван төрөлтийн төрөлд түрүүлж алтан медаль зүүсэн бөгөөд сонирхолтой нь төрөл тус бүрээр тооцвол тэрээр нэг ч төрөлд нь тэргүүлээгүй боловч нийлбэр оноогоор түрүүлсэн билээ. Уг тэмцээний үеэр зээрэнцэг шидэлтийн төрөлд сүүлчийн шидэлтээ хийхэд нь шүүгч улаан дарцаг өргөж, ингэснээр тэрээр зээрэнцэг шидэлтийн бүх 3 оролдлогоо амжилтгүй дуусгахаар болсон боловч шүүгчид шийдвэрээ өөрчилж, түүний 43.66 метр шидэлтийг хүчинтэйд тооцсоноор алтан медаль хүртэх эрхтэй болжээ. Шүүгчдийн шийдвэрийг бусад багууд эсэргүүцэж заргалдаж байсан боловч алтан медаль Ноолд очсон юм. Түүний ард Чехийн Роман Шебрле, АНУ-ын Крис Хаффинс нар оржээ.
Ноол арван төрөлтийн уртын харайлтын төрөлд 8.22 м-ийн амжилтаар дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг.
1997 оны 9 сард тэрээр Эстонийн анхны хувийн хөнгөн атлетикийн сургуулийг үүсгэн байгуулжээ[1].
2005 онд Европын Олимпын Хорооны Тамирчдын Зөвлөлийн дэд дарга, 2007 оноос Европын Хөнгөн Атлетикийн Хөгжлийн Хорооны гишүүнээр ажиллаж буй.
Ноол 2007 оны 3 сарын 4-нд Эх Орончид, Бүгд Найрамдахчуудын Эвлэлээс нэр дэвшин, Эстонийн парламент Рийгикогугийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна[2].
Тэрээр мөн 2008 онд Эстонийн Олимпын Хорооны Гүйцэтгэх Хорооны гишүүний сонгуультай болжээ.
Эшлэл
засварлах- ↑ "About Erki Nool on Decathlon2000.ee". Archived from the original on 2007-06-27. Татаж авсан: 2012-01-01.
- ↑ Erki Nool politician career on Riigikogu.ee
Цахим холбоос
засварлах- ОУХАХ-ны цахим хуудсан дахь тамирчны танилцуулга: Эрки Ноол
- Sports-Reference.com дахь намтар, амжилтын товчоон
Өмнөх Юри Яансон |
Эстонийн оны шилдэг тамирчин 1996 – 1998 |
Дараах Андрус Веэрпалу |
Өмнөх Андрус Веэрпалу |
Эстонийн оны шилдэг тамирчин 2000 |
Дараах Андрус Веэрпалу |