Эрдэнэбаатарын Шагдар
Эрдэнэбаатарын Шагдар - БНМАУ-ын төрийн шагналт, гавьяат багш, жимс, жимсгэнийн аж ахуйг үндэслэгчийн нэг, биологийн багш.
Эрдэнэбаатарын Шагдар | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | багш |
Намтар
засварлах- 1926-1930 онд бага сургууль,
- 1931-1932 онд Улаанбаатар хотод эвлэлийн идэвхтний дамжаа,
- 1934-1935 онд нам, улсын төв сургууль,
- 1944-1947 онд Намын шинэ хүчний дээд сургууль,
- 1947-1949 онд УБДС-д суралцаж төгсчээ. Биологийн багш мэргэжилтэй.
- 1930-1933 онд Баянтүмэн /Чойбалсан/-ий хоршооны ангид бичээч, нарийн бичгийн дарга, орлогч дарга,
- 1933-1934 онд Дорнод аймгийн ХЗЭ-ийн хороонд хэлтсийн эрхлэгч,
- 1935-1941 онд нам, улсын төв сургуульд багш,
- 1941-1944 онд Худалдааны техникумд багш, хичээлийн эрхлэгч, захирал,
- 1947-1951 онд Намын шинэ хүчний дээд сургуульд багш,
- 1952-1954 онд Мал аж ахуйн яамны Сонгино дахь жимсний салбарын эрхлэгч,
- 1954 оноос Хөдөө аж ахуйн яам, Шинжлэх ухааны академийн харьяа Шаамар дахь жимс, жимсгэнийн эрдэм шинжилгээний төв станцын дарга, эрдэм шилжилгээний зөвлөх ажилтнаар нас эцэслэтлээ ажиллажээ.
1940-өөд оны сүүлчээс жимс, жимсгэнэ тариалах талаар сонирхон судалж, хэвлэлд сурталчилгааны өгүүлэл бичиж байгаад Сэлэнгэ аймгийн Шаамар нутгийг сонгож 1954 оноос тариалах ажилд өөрөө гардан оролцож, удирдан зохион байгуулж, улмаар зөгийний аж ахуйтай хослон эрхлэх болгож өргөжүүлсэн, Монголд жимс, жимсгэнийн аж ахуйг үндэслэгчийн нэг байжээ.
Ахмад багш, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэрт зүтгэлтэн энэ хүн МАХН-ын XIII, XIV болон МҮЭ-ийн их хуралд төлөөлөгчөөр оролцож, МҮЭ-ийн Төв зөвлөлийн гишүүнээр сонгогдож байжээ.
Гавьяа Шагнал
засварлах- БНМАУ-ын гавьяат багш /1951-10-17. №86/
- БНМАУ-ын төрийн шагнал /1964/ - Монголд жимс, жимсгэнийн аж ахуйг үндэслэлцсэний төлөө.
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,
- Алтан гадас одон болон бусад медалиудаар шагнагджээ.
Эх сурвалж
засварлахwww.gaviyat.pms.mnээс авав.