Элио Энай Рохас (исп. Elio Enai Rojas, 1982 оны 9 сарын 25-нд Бүгд Найрамдах Доминикан Улсын Дуарта мужийн Вилья Ривад төрсөн) нь Бүгд Найрамдах Доминикан Улсын мэргэжлийн боксчин.

Элио Рохас
Статистик
Жинхэнэ нэрЭлио Энай Рохас
ХочThe Kid (Жаалхүү)
Жингийн ангилалӨдөн жин
Өндөр170 см
Цохилтын зай178 см
ИргэншилДоминикан Бүгд Найрамдах Доминикан Улс
Төрсөн огноо1982 оны 9 сарын 25 (1982-09-25) (41 настай)
Төрсөн газарБүгд Найрамдах Доминикан Улс, Дуарта, Вилья Рива
ӨрөлтСолгой
Боксын амжилт
Нийт тоглолт27
Ялалт24
Нокаутаар ялсан14
Ялагдал3
Тэнцээ0
Тоглоогүй0

Мэргэжлийн замнал засварлах

Элио Рохас 2001 оны сонирхогчдын боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, сонирхогчдын боксын дэвжээнд нийт 205 ялж, 3 ялагдсан амжилт үзүүлжээ. 2004 оны 3 сарын 19-нд мэргэжлийн боксын анхны тулаанаа хийсэн бөгөөд эхний 19 тулаандаа ялалт байгуулжээ.

2009 оны 7 сарын 14-нд Дэлхийн Боксын Зөвлөлийн өдөн жингийн аварга, Японы боксчин Ао Такахирог нутагт нь шүүгчдийн саналаар ялж, дэлхийн аварга цол хүртсэн.

Тэрбээр 2010 онд мөрний гэмтлийн улмаас аварга цолоо алдаж, улмаар 2012 оны 4 сард Жонни Гонсалест ялагдаж, аварга цолоо эргүүлэн авах боломжоо алджээ.

Гаднын холбоос засварлах

  • boxrec.com. Мэргэжлийн боксчны тухай дүн, мэдээ. Элио Рохас
Өмнөх
Ао Такахиро
Дэлхийн Боксын Зөвлөлийн өдөн жингийн аварга
2009 оны 7 сарын 14 – 2010 оны 8 сарын 25
2010 оны 8 сарын 25 – 2012 оны 4 сарын 28-нд амралттай аварга
Дараах
Хасэгава Хозүми