Элио Грэйси
Элио Грэйси (порт. Hélio Gracie, 1913 оны 10 сарын 1 – 2009 оны 1 сарын 29) нь Бразилын тулааны урлагийн мастер, ах нар болох Освальдо, Гастао, Жорж, Карлос нарын хамтаар өөрийгөө хамгаалах тулааны урлагийн төрөл Грэйсийн жиү-жицү буюу Бразил жиү-жицүг бий болгосон хүн юм.[3]
Элио Грэйси | |
---|---|
![]() Элио Грэйси 2004 онд | |
Төрсөн | 1913 оны 10 сарын 1 Бразил, Белем до Пара |
Нас барсан | 2009 оны 1 сарын 29 (95 насалсан) Бразил, Петрополис |
Бусад нэр | "Caxinguelê" ("Хэрэм"),[1] "O Caçula" ("Отгон")[2] |
Төрөл | Бразил жиү-жицү, жүдо, кэтч бөх |
Багш | Донато Пирес Дос Рейс, Карлос Грэйси Орландо Америко да Сильва Сато Чүүго |
Цол зэрэг | Бразил жиү-жицүгийн 10-р дан, улаан бүс (их мастер) |
Хамаатан | Грэйсийн гэр бүл |
Шавь | Роллс Грэйси, Риксон Грэйси, Ройлер Грэйси, Ройс Грэйси, Рельсон Грэйси, Рорион Грэйси, Карлос Элиас |
Бразил жиү-жицүгийн загалмайлсан эцэг гэгддэг Элио нь Бразилын түүхэн дэх спортын анхны баатруудын нэг байв. Тэрбээр 1997 онд Америкийн тулааны урлагийн Хар бүс сэтгүүлийн оны хүнээр нэрлэгдсэн.[4] 10-р дан, улаан бүстэй Элио Бразил жиү-жицүгийн түүхийн хамгийн шилдэг тулаанч гэж тооцогддог.
ЭшлэлЗасварлах
- ↑ Gracie Academy – Hélio Gracie
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedReila
- ↑ Ericson, E. Jr. (2009): Never Give Up: Helio Gracie Archived January 1, 2014, at the Wayback Machine. Baltimore City Paper (December 30, 2009). Retrieved on April 6, 2010.
- ↑ Jeffrey, Douglas. "Helio Gracie on Brazilian Jujutsu", Black Belt, March 1999