Элеонор Рузвельт

Анна Элеонор (Э́ленор) Рузвельт (англи. Anna Eleanor Roosevelt ; 1884 оны 10-р сарын 11-нд Нью-Йорк хотод төрсөн —1962 оны 11-р сарын 7-нд Нью-Йорк хотод нас барсан) — америкийн нийгмийн зүтгэлтэн, АНУ-ын 32 дахь Ерөнхийлөгч Франклин Делано Рузвельтын гэргий бөгөөд 26 дахь Ерөнхийлөгч Теодор Рузвельтын хамаатан.

Анна Элеонор Рузвельт, залуудаа

Үйл ажиллагаа

засварлах

Элионор Рузвельт нийтлэгч, зохиолч, улс төрч бөгөөд хүний ​​эрхийн төлөө тууштай тэмцэгч байсан. Түүнийг нөхрийнхөө улс төрийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Нэн ялангуяа 1921 оноос нөхөр нь полиомиелит өвчин тусч тэргэнцэрт суугаа больсон үе юм. Элионор Рузвельт тэргүүн хатагтайн албан тушаалаа ашиглан Шинэ чиглэл болон Рузвельтийн бусад шинэчлэлийг идэвхтэй сурталчилан таниулж байжээ.

1941 онд Элеонор Рузвельт Батлан ​​хамгаалахын дэд сайдын албан тушаалд томилогдсон бөгөөд Дэлхийн 2-р дайны үед тэрээр Их Британи дахь Америкийн цэргүүд болон Номхон далай, Австрали, Шинэ Зеланд дахь Америкийн баазуудаар очиж байжээ. Мөн тэрээр 1940-оод онд "Freedom House" олон нийтийн байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг байсан.

Элионор Рузвельт нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдахад чухал үүрэг гүйцэтгэсэн гавьяатай хүн юм.

Элионор Рузвельт НҮБ-ыг байгуулахад оролцож, Сенатын дэмжлэгтэйгээр АНУ-ын Ерөнхийлөгч Харри Трумэн түүнийг НҮБ-ын Ассамблейн төлөөлөгчөөр томилогдсон байна. НҮБ-д ажиллаж байхдаа Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг боловсруулах Хороог тэргүүлж байсан. Харри Трумэн түүнийг хүний ​​эрхийн салбарт гаргасан амжилтыг үнэлж “Дэлхийн тэргүүн хатагтай” хэмээн нэрлэж байжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Эйзенхауэр сонгогдсоны дараа тэрээр 1953 онд НҮБ-д суугаа Америкийн төлөөлөгчөөр ажиллахаа больсон юм.

Насаараа улс төрд оролцсон Э.Рузвельт Ерөнхийлөгч Жон Кеннедигийн засаг захиргааны үед Ерөнхийлөгчийн дэргэдэх Эмэгтэйчүүдийн асуудлын хорооны даргаар ажиллаж, идэвхтэй үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн. Хорооны үйл ажиллагаа нь феминизмын хоёр дахь давалгааны эхлэлийг тавьсан юм.

1962 оны 11-р сарын 7-нд Элеонор Рузвельт 78 насандаа нас барахад нөхрийнх нь шарилын дэргэд Хайд Парк Роуз цэцэрлэгт хүрээлэнд оршуулжээ.