Эдуард Мане
Эдуард Мане (франц. Édouard Manet [edwaʁ manɛ]; 1832 оны 1-р сарын 23-нд Парис хотод төрсөн- 1883 оны 4-р сарын 30-нд Парис хотноо нас барсан) -францын уран зураач, импрессионизм урсгалыг үндэслэгчдийн нэг.
Намтар
засварлахЭдуард Мане Парисын Сен-Жермен-де Пре дүүргийн Бонапартын гудамжийн 5-р байранд төржээ. Эцэг нь Огюст Мане, Хууль зүйн яамны газрын дарга, эх нь Эжени-Дезире Фурнье гэж францын дипломатын охин байжээ. Түүнийг 1839 онд сургуульд анх өгсөн ч сурах ямар нэгэн сонирхол үзүүлэхгүй байсан тул эцэг нь Роллены коллежид шилжүүлэн /1844-1848/ оруулсан боловч мөн ялгаагүй ямар нэг онцгой авьяас илрээгүй байна.
Мане зураач болохыг маш их хүсч байсан ч эцэг нь хүүгээ хуульч болгох зорилго тавьж түүний урлагийн боловсролыг эрс эсэргүүцэж байжээ. Гэсэн хэдий ч нагац ах Эдмон-Эдуард Фурнье хүүгийн урлагт сонирхолтой байгааг ойлгон дэмжиж, түүнд уран зургийн тусгай лекц уншихыг зөвлөсөн бөгөөд тэр хүүг бүртгүүлж, сургалтын төлбөрийг төлсөн юм. Хүүг музейд байнга дагуулж явдаг Эдмон ахынхаа ачаар Эдуард хүү Луврыг өөртөө нээж улмаар энэ бүхэн түүний бүтээлч амьдралд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн байна.
1848 онд сургуулиа төгсөөд залуу Манегийн зураач болох төлөвлөгөө нь эцгийнхээ хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Иймд 1847 онд Мане тэнгисийн цэргийн сургуульд орохоор шийдсэн боловч элсэлтийн шалгалтанд бүдэрч унахад (Манегийн ерөнхий боловсролын дутуу мэдлэг нөлөөлсөн) хүржээ. Гэсэн хэдий ч дахин шалгалтанд бэлтгэхийн тулд түүнийг "Ле Хавр ба Гваделупа" дарвуулт хөлөг онгоцоор сургалтын аялалд явахыг зөвшөөрөв.
Аяллын үеэр тэр Бразилд очсон байна. Халуун орны чамин үзэмж, өнгөний баялаг байдал нь Манэ-гийн уран зургийн урлагийг судлах хүслийг улам өдөөж - Халуун орнуудын чамин үзэмж, байгалийн өнгөний баялаг байдал нь Манегийн уран зургийн урлагийг судлах хүслийг улам бадрааж - Эдуард уг аялалаас олон тооны зураг, тойм зураг, судалгаа авчирсан байна. Тэрээр ихэвчлэн усан онгоцны багийн гишүүдийг загвар болгож байжээ. Энэ аяллаасаа Манэ төрөл төрөгсөддөө олон тооны захидал үлдээсэн бөгөөд тэр захидалдаа Риогийн багт наадам, Бразил эмэгтэйчүүдийн чамин гоо үзэсгэлэнгийн талаархи сэтгэгдлээ ихэд дүрсэлэн бичсэн байв. Нөгөө талаар тэрээр боолчлол, Франц дахь хаант засаглалыг сэргээж болзошгүйг шүүмжлэлтэй үнэлэхэд их нөлөөлжээ.
1849 оны 7-р сард Парист аялалаас буцаж ирснийхээ дараа Мане Тэнгисийн цэргийн сургуульд шалгалт өгөх гэж дахин оролдсонгүй. Энэ удаад аав нь аялалаас авчирсан олон тооны зургийг үзээд түүнийг үнэлж, хүүгийнхээ урлагийн мэргэжлээр явахад эргэлзэхээ больж, Парисын дүрслэх урлагийн сургуульд орохыг зөвлөжээ.
Хуучин зураг зурах хүсэл сонирхол нь Манег олон тооны аялалд хийхэд хүргэсэн. Тэрээр Голландын музейд удаа дараа зочилж, Франс Халсын зургуудыг биширдэг байв. 1853 онд тэрээр Францын уран бүтээлчдийн Итали руу хийдэг уламжлалт аялал хийж, Венец, Флоренц руу аялжээ. Тэр үед Эрт ба Өндөр сэргэн мандалтын үеийн мастеруудын уран зураг залууд нөлөө үзүүлж эхэлсэн. Ялангуяа испаний зураач Диего Веласкесын зурагнууд түүнд хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн гэж үздэг.
1856-1858 онд Манэ ирээдүйтэй зураач гэж алдаршиж, түүнийг янз бүрийн уран зургийн салонуудад урьж, Парисын нийгмийн хамгийн дээд хүрээнийхэнтэй танилцаж эхэлжээ. Энэ үеэр Манэ Францын яруу найрагч Шарль Бодлертэй онцгой дотно харилцаатай болжээ.
1859 онд Манэ урлагийн боловсролоо бүрэн дуусгасан гэж үзээд Парисын нэр хүндтэй жил бүрийн үзэсгэлэнг "Парисын салон"-д зургуудаа дэлгэхээр шийджээ. Зураач "Абсент дуртай архичин" хэмээх бодитой (Бодлерийн бүтээлтэй төстэй) зурагт их найдвар тавьж байсан боловч тухайн үед түүний зургийг шүүгчид ойлгоогүй байна.
1870 оны Парисын бүслэлтийн үед бүгд найрамдах үзэлтэй тэрээр нийслэлд үлдэж улмаар импресионист зураачидтай илүү ойртсон байна.
Эдуард Манэ 1873 онд шинэ урлантай болсоны дараагаар "Аяга шар айрагны ард" (франц. Le Bon Bock) зургаа зурж, алдаршсан бөгөөд бараг 15 жилийн дараа анх удаа асар их амжилтанд хүрсэн. Гэсэн хэдий ч энэ нь Манэ-г загварлаг оппортунист зураач болгон хувиргахад хүргээгүй байна.
1877 оноос эхлэн Манэ натюрморт, хөрөг зураг зурах хүсэлтэй байгаа нь харагддаг. Ялангуяа Веласкесийн бүтээлийн нөлөө маш тод харагдаж байв. Аажмаар зураач танигдаж эхэлж 1879 оноос хойш урлаг судлаачдын нүдэн дэх түүний авьая билиг тодорч, түүний зургуудыг салонууд хүлээн авдаг болжээ.
1883 оны 4-р сарын 19-нд Эдуард Манэ зүүн хөлөө тайруулах хүнд хагалгаанд орсон бөгөөд 11 хоногийн дараа 4-р сарын 30-нд тэрээр нас баржээ. Түүний оршуулганд Парисын бүх урлагийн хүрээний хүмүүс цугларсан гэдэг.