Эв нэгдлийн талбай (Парис)
Эв нэгдлийн талбай (франц. Place de la Concorde) —Хот байгуулалтын түүхэн дурсгал болсон Парис хотын төв талбай.
Уг алдарт талбай Парис хотын VIII дүүрэгт, Сена мөрний баруун эрэгт, хотын төвд Елисейн талбай болон Тюйлри цэцэрлэгт хүрээлэнгийн хооронд байрладаг байна. 1743 онд хааны эзэмшилд байсан газар нутгийг Луи хаан 1743 онд тус хотод олгосон тул энэ нь хаан XV Луи-гийн нэрийг зүүдэг байжээ. Хаант засаглалыг түлхэн унагасны дараа үүнийг "Хувьсгалын талбай" гэж нэрлэдэг байгаад 1795 оны 10-р сарын 25-ны өдрийн шийдвэрээр хувьсгалт терроризмын төгсгөлд ангиудын эвлэрлийн шинж тэмдэг болгон орчин үеийн Эв нэгдэлийн талбай нэртэй болсон байна. 1937 онд уг талбайн цогцолборыг Францын түүхэн дурсгалт газруудын жагсаалтад бүртгэн багтжээ.
Түүх
засварлахXV Луи хааны талбай түүний өөрийн захиалгаар анх боссон байна. 1748 онд хотын удирдлага XV Луи хааны морьтой хөшөө босгохоор шийдвэрлэж 1753 онд төслийн уралдаан зарлахад Жак-Анж Габриэль, Габриэль Жермэн Бофран, Жан-Батист Валлен-Деламот, Жак-Жермэн Суффло болон итали Жованни Николло Сервандони нарын 12 уран бүтээлчид оролцсон байна.
Талбайн барилгын ажил 1757-1779 онд хийгдсэн. Энэхүү "Плас дө ла Конкорд" талбайн гол онцлог нь баруун талдаа Елисейн талбай, зүүн талаараа Тюилерийн цэцэрлэгт хүрээлэн, хойд талаараа барилгуудын тэгш хэмтэй хоёр фасад гэсэн гурван талаараа хязгаарлагдмал байдаг. Урд зүгээс талбай нь Сена мөрөний эрэг руу харсан байдаг юм.