Шүньцин чөлгөө (хятадаар:顺庆路; пиньинь галиг:Shùn qìng lù) бол Юань улсын Сычуань төлөөний мужийн бүрэлдэхүүний доторх засаг захиргааны нэгж юм. 1283 онд Шүньцин фу хэмээх нэрийг нь Шүньцин чөлгөө болгож, Наньчон шяньд төвлөрүүлсэн. Уг чөлгөөд Наньчон, Шичон, Илун, Пэнань, Иншан, Чюшянь, Юэчы, Линьшуэй, Дажү зэрэг есөн шяниас харъяалагдаж байлаа. 1371 онд Мин улс эзлэн аваад Шүньцин фу хэмээн нэрийг нь өөрчлөв.

Холбоотой хуудас

засварлах