Шэрон Вонн Стоун (Англи: Sharon Vonne Stone, 1958 оны гуравдугаар сарын 10-нд, Пеннсилвани, Мидвилл) — Америкийн эмэгтэй жүжигчин.

Шэрон Стоун
Sharon Stone
Шэрон Стоун 2007 онд
Шэрон Стоун 2007 онд
Бүтэн нэр Шэрон Вонн Стоун
Иргэншил  Америкийн Нэгдсэн Улс
Төрсөн огноо 1958 оны 3 сарын 10
Төрсөн газар Мидвилл, ПеннсилваниАмерикийн Нэгдсэн Улс
Танил үе 1980—одоо
Мэргэжлийн замнал
Мэргэжил жүжигчин, продюсер
Гавьяа шагнал «Алтан бөмбөрцөг» (1996)
«Эмми» (2004)
Урлаг, утга зохиолын одон (Кавалер)
Урлаг, утга зохиолын одон (Кавалер)

Вүүди Аллений бүтээлийн («Дэврүүн дурсамж» (1980), багахан дүр) ачаар загвар өмсөгчийн бус жүжигчиний зам мөр хөөсөн Стоун «Бүхнийг сана» (Арнольд Шварценеггертай, 1990), «Зөнч» (Майкл Дугластай, 1992), «Мэргэжилтэнээр» (Сильвестр Сталлонетай, 1994) танигдан Мартин Скорсезе найруулагчийн «Казиногийн» (1995) гол дүрээр «Оскарт» дэвшиж, «Алтан бөмбөрцөг» гардаж байв. Түүнчлэн олонд түгсэн «Аугаа» (1998), «Антц» (1998), «Урлагийн тэнгэр» (1999), «Муур эмэгтэй» (2004), «Альфа Дог» (2006) болон «Лавлэйс» (2013) кинонуудад тогложээ.

Ай кью 148[1] тул тэдгээрийг бүртгэдэг «Менса» холбоонд гишүүнчлэлтэй.[2] Стоун аутоиммун өвчин, эндометриозын улмаас хэд хэдэн удаа зулбасан[3] бөгөөд биологийн хүүхэдгүй.[4] Тэд 2000 онд Роан Жозеф Бронштейн хэмээх хүүг өргөж авчээ.[5]

Лавлах холбоос

засварлах
  1. "Sharon Stone". NNDb. Татаж авсан: August 19, 2011.
  2. Reiter, Amy (April 2, 2002). "Just brilliant". Salon.com. Татаж авсан: August 19, 2011.
  3. Stone, Sharon (2021). "Kitchen-Sink Irish". The Beauty of Living Twice (First ed.). New York: Alfred A. Knopf. ISBN 9780525656760. OCLC 1234479428. Татаж авсан: 2021-06-02. She had fibroid tumors in her uterus and I'm sure the endometriosis that both my sister and I inherited and that was what disallowed us to have our own children."
  4. "Sharon Stone: The heartbreaking reason why she couldn't have children". Эх хувилбараас архивласан: 2023-05-03. Татаж авсан: 2022-06-24.
  5. Bear, Liza; Oldenburg, Ann (2002-05-24). "No fashion stone left unturned". USA Today. Архивласан огноо 2011-11-16. Татаж авсан: 2011-08-20.

Цахим холбоос

засварлах