Шу Хань улс
Шу Хань улс нь (хят: 蜀漢, пиньинь:Shǔ Hàn) 221-263 оны хооронд одоогийн Сычуань, Чунчин, Юньнань, Гүйжоу мужуудын ихэнх нутаг, Гуанши мужийн хойд хэсгийн зарим газруудыг хамарсан улс байв. Тус улсыг Хань улсын Жинди хааны удмын Лю Бэй байгуулж, 263 онд Цао овогтоны Вэй улсад эзлэгдэн мөхсөн. Зүүн Хань улсын сүүл үеийн дотоодын дайн, хямралаас болсон хямралын үеэр орон нутгийн цэргийн жанжид эзэмшил газраас цэргийн хүч босгож, ойр хавийн хот тосгон, мужуудыг эзэгнэж, хагас тусгаар улс болох нь олширч байсан үед 189 онд Жуо жюний (одоогийн Хэбэй мужийн Баодин) цэргийн түшмэл Лю Бэй өөрийн нутагт цэрэг цуглуулж, хуучны танил Гонсун Заньд зүтгэж эхэлснээр Лю Бэйгийн улс төрийн замнал эхэлсэн. 30 гаруй жилийн дайн тулааны эцэст Ижоу мужид (одоогийн Сычуань, Юньнань, Гүйжоу, Чуньцин мужууд) шилжин тус мужийг эзлэн Шу Хань улсыг байгуулсан. Улмаар Шу улс нь мөхөх хүртлээ Вэй улстай дайтаж байгаад ялагдаж, 263 онд мөхсөн.
Шу Хань 蜀漢
| |
---|---|
Нийслэл | Чэнду |
Албан ёсны хэл | эртний хятад хэл |
Төр засаг | |
• 221-223 | Лю Бэй |
• 223-263 | Лю Шань |
Нэрний утга
засварлахТус улсын нэрийг түүхийн номонд Хань, Шу, Шу Хань гэх зэргээр хэд хэдэн янзаар бичсэнийг харж болно. Учир нь тухайн улсыг үндэслэгч Лю Бэй өөрөө Хань улсын хааны удмын хүн учраас өөрийн эзэлсэн нутгаа Хань улсыг залгамжлагч мөн гэж зарлаж, улсаа Хань гэж зарласан. Харин Вэй улс, Ү улсын талаас түүний уг үйлдэлийг эсэргүүцэж Лю Бэйгийн улсыг Шу, 蜀 гэх болсон. Учир нь Шу хэмээх нэр нь эртний Хавар Намрын улсын үед одоогийн Сычуань мужийн нутагт оршиж байсан эртний улсын нэр юм. Хожуу үеийн түүхчид Лю Бэйгийн Хань улсыг бусад нэр ижил Хань улсуудаас ялгахын тулд Шу Хань гэж онцлон ярьж, түүх шастирт бичдэг болсон.
Эзэн хаад
засварлахЭшлэл
засварлах- ↑ Арван зургаан улсын үеийн Хань Жао улсын хаан Лю Юань зарлиг буулгаж, Лю Шанийг Шяохуа хуанди цолоор нэхэн өргөмжилсөн.