Хань Жао
Хань Жао (хялбаршуулсан ханз: 汉赵; уламжлалт ханз: 漢趙; пиньинь: Hàn Zhào) буюу Түрүү Жао (хялбаршуулсан ханз: 前赵; уламжлалт ханз: 前趙; пиньинь: Qián Zhào) нь хятадын түүхэн дэхь Арван зургаан улсын үеийн эхлэлийг тавьсан улс юм. 304 онд Жинь улсын өмнөд хүннүгийн зүүн аймгийн захирагч Лю Юань бослого гаргаж, өмнөд хүннүг нэгтгэж их шаньюйд өргөмжлөгдөв. 308 онд улсын нэрийг Хань хэмээн тунхаглаж, эзэн хааны сэнтийд залагдсан.
Нэр
засварлахХятадын Жинь Шу гэх түүхийн сурвалжид Лю Юаний улсыг Умард Хань (北漢; Běi Hàn) гэж бичсэн нь он удаан жил хятадын түүх бичлэгт хэвшиж тогтож байгаад Таван улс, арван ханлигийн үеийн Умард Хань улсыг (951-979) Лю Юаний Хань улстай андуурах болсноор Хань улсыг Түрүү Жао улстай хамтатган бичих болжээ. Хань улсын 5-р хаан Лю Яо нь 319 онд улсын нэрээ Жао 赵 гэж өөрчилсөн нь Ши Лэгийн байгуулсан Жао улсаас ялгахын тулд Түрүү Жао хэмээж, Ши Лэгийн улсыг Хожуу Жао гэж нэрийдэх болсон. Харин Хань Жао гэхийн учир нь Хань, Жао улсын хаад нь Лю Юань хөвгүүд, үеэл нар байсан учир нэг улс гэж үзэж хамтатган нэрлэсэн нь хятадын түүх бичлэгт хэвшиж үлджээ.
Түүх
засварлахХан Жаогийн арми 311 онд Жинь улсын нийслэл Луоян, 316 онд Чанань хотыг цөлмөж, эзлээд Жинь улсын эзэн хаан Хуай, Мин хаан хоёрыг барьж, цаазлав. Жинь ордны үлдэгдэл Юань хаан Жянкан хот руу нийслэл хотоо шилжүүлснээр Зүүн Жинь улсын үе (316-420) эхэлдэг. 318 онд нийслэл Пиньянд Жинь Жюнь төрийн эргэлт гаргаж, Хань улсын 4-р хаан Лиу Цань болон хааны гэр бүлийн ихэнх гишүүдийг устгажээ. Харин Жинь Жюнийг Ши Лэ, Лю Яо нарын жанжидыг түлхэн унагав. Лю Яо нь Лю Юаний үеэл дүү учраас эзэн хаан болж, улсын нэрийг "Хань"-аас "Жао" болгон өөрчилсөн. Хан Жао гүрэн 329 он хүртэл оршин тогтнож, Ши Лэгийн Жао улсын арми Луо голд Лю Яог бут цохин, олзолсноор. Лю Яо баригдаж цаазлагдаж, Хань Жао улс мөхжээ.