Зүүн Ү улс
Ү буюу Зүүн Ү улс (хят:吳, Пиньинь:Wú) нь 222-280 оны хооронд өмнөд хятадын зүүн өмнөд бүс нутагт оршин тогтнож байжээ. Ү улсыг Зүүн Хань улсын цэргийн жанжин Сүнь Чуань байгуулсан. Тус улсыг Сүнь овгийн хаад захирч байснаас болж түүх шастирт Сүнь Ү, Зүүн Ү, Гурван улсын үеийн Ү улс гэх зэргээр нэрлэж байсан нь хятадын түүхэнд Ү (吳) хэмээх нэртэй улс олон байсан учраас бусад улсаас нь ялгах гэж Зүүн Ү, Сүнь Ү гэх нэрийг ихэвчлэн хэрэглдэг. 280 онд Жинь улсад эзлэгдэн мөхсөн.