Шиби хаан
Шиби хаан нь (хятад: 始畢可汗/始毕可汗, пиньинь галиг: shǐbì kěhàn, (уэйд гилэсийн галиг: shih-pi k'o-han, Middle Chinese: (Guangyun) [ɕi̯ə˥pi̯et kʰɑ˥ɣɑn˩˥], personal name: 阿史那咄吉世, āshǐnà duōjíshì, a-shih-na to-chi-shih) Зүүн Түрэгийн Киминь хааны хүү байсан. 609 онд хааны суудалд суужээ. Түүний үед Түрэгүүд дахин хүчирхэгжиж, Сүй улсын мөхөлд нилээд их нөлөөлж байсан. Хожим Тан улсын мандан бадрахад нөлөөлж байсан гэж үздэг. Түүний дүү Илтэбэр шад, хаан ширээг нь залгамжлан авсан.
Гэр бүл
засварлахШиби хааны олон хатад дундаас Сүй улсын Ичөн гүнж хатны нэр үлдэжээ. Ичөн гүнж бол 599 онд Киминь хааны хатан болж, Түрэг улсад ирээд, Киминь хааны хүү Шиби хаан, Чуло хаан, Сэли хаан нарын хатан болж, зүүн Түрэг улсын 4 хаадын хатан болж байжээ. Шиби хаан 2 хүүтэй.
- Ууган хүү нь Ашина Шибоби[1],
- Бага нь Ашина Жешөшуай[2] гэх нэртэй.
Өмнөх Киминь хаан |
Зүүн Түрэгийн хаан 609-619 |
Дараах Чуло хаан |