Сэли хаан

Сэли хаан (хятадаар:頡利可汗, пиньинь:xiélì kěhàn) хэмээх Ашина Дуоби (хятадаар:阿史那咄苾, пиньинь:āshǐnà duōbì) бол 620-630 онд Зүүн Түрэг улсыг захирч байсан. Мөн тус улсын Сүүлчийн хаан.

Бага насEdit

Киминь хааны Түгүхүнь улсаас гаралтай Поши хатнаас төрсөн. Сэли хааныг багад нь нагац талын Күлүг дархан ноён, түүнийг сургаж хүмүүжүүлсэн. Дуоби нь хаан болохын өмнө Баатар шад цолтой байв.

ХаанчлалEdit

Сэли хааны үед (620-630) түрэгүүд хятадын Сүй, Тан улс руу олон удаа байлдан довтолсон билээ. Энэ хугацаанд Түрэгийн хаад, Хятадын дотоод тэмцэлд идэвхтэй оролцож, тэдний эдийн засаг, улс төрийн нөлөөнөөс гарахаар идэвхтэй оролдож, Сүй улс мөхөж Тан улс (618-907) мандахад багагүй үүрэг гүйцэтгэжээ. Тан улс дөнгөж үүсч тогтсоныхоо дараа хараахан бэхжиж амжаагүй байсан тул Түрэгийн довтолгооны эсрэг шийдвэртэй арга хэмжээ авч чадахгүй байсан тул ихээхэн бэлэг сэлтээр аргацаан тогтнож байв. Гэвч Тан улс удалгүй дотоод байдал нь чадавхитай болж, дотоодын асуудлаа цэгцэлж дуусаад, гадаад улс руу чиглэсэн идэвхтэй бодлого хэрэгжүүлсэн. Үүний хамгийн эхэнд Түрэгийн зүүн, баруун хаант улсууд өртсөн. Тухайн үед Түрэг, Уйгурын олон овог аймгууд 580-аад оны үеэс Говийн өмнөх нутагт шилжин нутаглан, хятадын эд бараа, нялуун аашинд нь дассан Түрэгийн ноёдууд, урьдын адил малчин нүүдэлчин ахуйгаар амьдрах чадваргүй болсноор Түрэг улс, Түрэг хааны хатуу засаглалаас дүрвэх болжээ. Ийм үед Тан улсын Тайзун хуанди 630 онд цэргийн хүчээр Сэли хааны Түрэг улсад дайран орсон үед Сэли хааны цэргийн хүчийг Говийн өмнөх нутагт бут цохиж, Сэли хаан олзлогдсноор Говиос өмнөх нутагтай Түрэгийн ноёд баатад, цэрэг, ард түмэн, Тан улсын боол нь болжээ.

Гэр бүлEdit

Сэли хаан таван хүүтэй.

Өмнөх
Чуло хаан
Зүүн Түрэг улсын хаан
620-630
Дараах
Зүүн Түрэг улс мөхсөн

ЭшлэлEdit

  1. 630 оны Тан улсын дайнд үхсэн.
  2. 627 оноос Тэлэ аймгуудын эзэн болсон, 638-642 онд Баруун Түрэг улсын хаан болсон.