Шатарын Цэцэг нь Монгол улсын гавьяат жүжигчин хүн юм.

Шатарын Цэцэг нь Улаанбаатар хотод 1945 онд төрсөн.

Боловсрол

засварлах
  • 1971 онд УБДС-ийг жүжигчин мэргэжлээр төгсжээ.

Ажилласан байдал

засварлах
  • 1971-1974 онд УБТЗ-д найруулагч, бүжгийн багшаар ажиллаж байгаад,
  • 1975 онд Монгол кино үйлдвэрт жүжигчин болжээ.
  • 1990-1995 онд Хүүхэд зулуучуудын театр-киноны хүрээлэнд найруулагчаар ажиллаж байгаад,
  • 1996 оноос Кино Урлагийн Дээд Сургуульд багшлах болсон.

Ш.Цэцэг сайн жүжигчин төдийгүй, сайн найруулагч юм.

Уран бүтээл

засварлах

Ш.Цэцэг 1993 онд” Ам цагаан хулгана”, 1994 онд “Еэ еэ шар Буд аа” киног найруулсан бол 500 гаруй орчуулгын кинонд дуу оруулж, Монголын  уран сайхны кинонд тоглосон олонд танигдсан жүжигчин.

Уран сайхны кинонд

засварлах
  • 1971 онд "Тэмцэл"  – Хатан       
  • 1978 онд "Хайрхан өндөр хаа байна" – Ива Томан /Хамтарсан бүтээл/     
  • 1983 онд "Гарын таван хуруу" –  Должин     
  • 1987 онд "Ховор хүмүүс" – Эрхлэгч     
  • 1993 онд "Нүглийн золиос" – Бурмаа       
  • 2000 онд "Хааны сүүлчийн хатан" – Ордны хатан   

Ш.Цэцэг нь  "Тэмцэл" киноны Хатан, "Гарын таван хуруу" киноны Должин, "Ховор хүмүүс" киноны ахлах тогооч гээд  үзэгчдийн сэтгэлд хайрлагдан үлдсэн сайхан дүрүүд бүтээж  монгол киноны сан хөмрөгийг баяжуулсан гавьяатай уран бүтээлч байсан юм.

Гавьяа шагнал

засварлах
  • Монгол Улсын Ардын жүжигчин, эрдэмтэн зохиолч, орчуулагч, найруулагч Э.Оюуны нэрэмжит шагнал
  • 2013 онд Монгол Улсын гавьяат жүжигчин

Цахим холбоос

засварлах

Шатарын Цэцэг

Шатарын Цэцэг