Улаанбаатар төмөр зам

"Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг", товчоор УБТЗ ХНН (орос: Улан-Баторская Железная Дорога, УБЖД; англи: Ulaanbaatar Railway) нь 1949 онд ЗХУ, БНМАУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулагдсан төмөр замын хувь нийлүүлсэн төрийн өмчит байгууллага юм. Одоо энэ байгууллагыг ОХУ-Монгол Улсын тэнцүү хувиар (50 хувь) хуваан эзэмшдэг. Уг нийгэмлэг нь 1520 мм өргөн цагираг бүхий, 1815 км урт төмөр замтай бөгөөд төмөр замын сүлжээний 90 гаруй хувь нь УБТЗ-ын эзэмшилд байдаг.[1] Нийт 137 зүтгүүр[2], 3201 ачааны вагон[3], 334 зорчигчийн вагон[4], 16000 гаруй ажилтантай.

2ТЭ25КМ-0257 Зүтгүүртэй цуваа

Түүх засварлах

Уг байгууллага нь 1949 оны 11 сарын 7 нд Улаанбаатар-Наушки чиглэлийн анхны галт тэрэгийг хүлээн авч, 1952 оны 9 сарын 15-ний өдрийн ЗХУ, БНМАУ, БНХАУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээрээр Улаанбаатар-Замын Үүд-Жинин чиглэлийн төмөр замыг барих гэрээ хийгдэж, 1956 оны 1 сарын 1 нд БНМАУ-ыг төлөөлж Ю.Цэдэнбал, ЗХУ-ыг төлөөлж Б.П.Бешев, БНХАУ-ыг төлөөлж Улаанхүү нар тууз хайчлан замын хөдөлгөөнийг нээсэн.[1] 1976 оноос Улаанбаатар-Москва чиглэлийн зорчигчийн галт тэрэгийг явуулж эхлэсэн.

1990 оноос хойш гадаадын орнуудын зээл тусламж, өөрсдийн нөөц боломжид тулгуурлаж суудлын вагон депод шинэчлэлт хийгдэж, Монгол Улсдаа их засварын ажлыг хийх, мөн шилэн кабель суурилуулж харилцаа холбоог шинэчлэх, модон дэрийг төмөр бетно дэрээр солих, засварлах зэрэг ажлууд шат дараатай хийгдсэн. 2008 онд Замын Үүд-2 өртөө ашиглалтанд орж, 94-103 вагоны ачаа авах явуулах багтаамжтай болж, тухайн үедээ ачааллыг буруулж байсан. УБТЗ нь Монгол Улсын импорт, экспортын ачаа тээврийн 70 гаруй хувийг дангаараа гүйцэтгэж байна.

Бүтэц засварлах

УБТЗ нь 9 алба, 13 хэлтэстэй.

  1. Тээврийн хяналтын алба
  2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн алба
  3. Тээвэр зохион байгуулалтын алба
  4. Зүтгүүрийн аж ахуйн алба: Уг алба нь Дархан, Улаанбаатар, Сайншанд дахь 3 татах хэсэг, Баянтүмэн тасаг дахь депо,  хоёр эргэх депо,  бригад солилцох гурван цэг, түлш агуулах зэхэлтийн найман аж ахуй, хоёр сэргээн босгох галт тэрэг багтана.[2]
  5. Замын аж ахуйн алба: 2020 оны байдлаар нийт төмөр замын дэрийн 75 хувьд төмөр бетон дэр, зам төмрийн 81 хувийг Р-65 маркын зам төмрөөр сольсон.[5]
  6. Вагоны аж ахуйн алба: Ачааны вагоны ашиглалт, засвар үйлчилгээг хийх үйл ажиллагаатай.[3] 2020 оны байдлаар тус нийгэмлэгийн 3201 ачааны вагон, хувийн хэвшлийн 6223 ачааны вагонд засвар үйлчилгээний ажлыг гэрээний дагуу хийж гүйцэтгэдэг.[3]
  7. Дохиолол холбооны алба
  8. Зорчигч тээврийн алба
  9. Эрчим хүч, ус хангамжийн алба

Хэлтэс засварлах

  1. Олон улсын тээвэр зуучлалын төв: 1993 онд байгуулагдсан, гадаадын тээвэр зуучлалын үйлчилгээ явуулдаг.
  2. Кейтеринг-зочлох үйлчилгээний хэлтэс: 1951 онд байгуулагдсан. Өртөөдийн зоогийн газар, ресторан, салбар зочид буудлын хоолны үйлчилгээг хариуцдаг.
  3. Төмөр замын дээд сургууль: МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1953 оны долдугаар сарын 14-ний өдрийн 9/129 дүгээр тогтоолоор байгуулагдсан Төмөр замын дээд сургууль /ТЗДС/ нь үндэсний хэмжээнд төмөр замын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэдэг цорын ганц сургууль бөгөөд 53 багш, 30,000 гаруй оюутантай. [6]
  4. Төмөр замын политехник коллеж
  5. Худалдааны алба
  6. Төв эмнэлэг: 1951 оны 1 сарын 10 нд байгуулагдсан, төмөр замын ажилчдад үйлчлэх зориулалттай байгууллага.
  7. Хүүхдийн сектор: Төмөр замын өртөө, зөрлөгийн ажилчдын хүүхдийн цэцэрлэг, дотуур байрны чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг.
  8. Аялал жуулчлалын төв
  9. Баянбуурал амралт
  10. Ганзам пресс төв
  11. Соёл урлаг, спортын төв
  12. Төмөр замын чуулга
  13. 19001949 Лавлах үйлчилгээ
  14. Хүүхдийн төмөр зам

Вагон засварлах

Тус байгууллагад нийт 137 зүтгүүр байгаагаас 2 Загал (2ТЭ10М, 2М62М-ийн их биеийг ашиглаж хийсэн), М62, 2ТЭ116М, 2ТЭ25К, ТЭМ-18ДМ, ТЭМ2, ТЭ33А маркын зүтгүүр ашиглаж байна.

Холбоотой хуудас засварлах

Эшлэл засварлах

  1. 1.0 1.1 "УБТЗ ХНН-ийн танилцуулга". Archived from the original on 2022-04-02. Retrieved 2024-03-03.
  2. 2.0 2.1 "УБТЗ-Зүтгүүрийн аж ахуйн алба".[permanent dead link]
  3. 3.0 3.1 3.2 "УБТЗ-Вагоны аж ахуйн алба".[permanent dead link]
  4. "УБТЗ- Зорчигч тээврийн алба".[permanent dead link]
  5. "УБТЗ-Зам аж ахуйн алба".[permanent dead link]
  6. "УБТЗ-Төмөр замын дээд сургууль". Archived from the original on 2022-02-11. Retrieved 2024-03-03.