Шарэлэгт хөмрөг
Шарэлэгт хөмрөг, Emberiza aureola, нь Хөмрөгийнхөн овгийн шувуу бөгөөд Евразид нутагладаг.
Шарэлэгт хөмрөг | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Эмэгчин
| ||||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Emberiza aureola Pallas, 1773 |
Гадаад төрх
засварлахБиеийн урт 14-15 см, Цагаанхүзүүт хөмрөгтэй адил боловч илүү урт хошуутай. Үржлийн улиралд эрэгчин нь тод шар хэвэл, хажуу бөөрөнд хар судлуудтай ба нуруун хэсэг нь бор, нүүр нь хар, доод эрүү нь ягаан байна.
Эмэгчин нь судалтай бор саарал нуруу, хэвлийн шар хэсэг нь арай бага юм. Нүүр нь цагаан, толгойн орой нь бараан, нүд, хацрын орчимд судалтай.
Шарэлэгт хөмрөг бут сөөгт задгай газар, усны ойролцоо газарт үүрээ засаж 4-6 өндөг гаргана. Ангаахайгаа тэжээх үедээ хорхой шавьж авлах ба бусад үед голдуу ургамлын үрээр хооллодог.
Цахим холбоос
засварлах Commons: Шарэлэгт хөмрөг (Emberiza aureola) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
- OBC 24 photographs (see pulldown menu at page bottom)