Шарль Эдуар Гийом
Шарль Эдуар Гийом (Франц: Charles Édouard Guillaume, 1861 оны 2 сарын 15-нд Швейцарын Флюрьед төрж, 1938 оны 5 сарын 13-нд Францын Севрт нас барсан) нь Швейцарын физикч, 1920 оны физикийн салбарын Нобелийн шагналтан юм. Тэрээр никель-гангийн хайлш дахь гажилтыг нээж, физик дэх нарийн хэмжилтийн аргыг бий болгосон тул уг шагналыг хүртжээ.
Шарль Эдуар Гийом | |
---|---|
Төрсөн огноо | 1861 оны 2 сарын 15 Швейцар, Флюрье |
Нас барсан огноо | 13 May 1938 Франц, Севр | (77 насалсан)
Үндэс | Швейцари |
Салбар | Физик |
Байгууллага | Севр, Олон Улсын Жин Хэмжүүрийн Товчоо |
Төгссөн сургууль | Цюрихийн Технологийн Хүрээлэн |
Алдаршсан зүйл | Инвар, элинвар |
Нэр хүндтэй шагналууд | Жон Скоттын медаль (1914) Физикийн салбарын Нобелийн шагнал (1920) |
Гийом никель-гангийн хайлшийг инвар, элинвар гэж нэрлэсэн. Инварын дулааны тэлэлтийн коэффициент нь бараг тэг байдаг бөгөөд энэ нь янз бүрийн температурт эзлэхүүн нь тогтмол байдаг, нарийн хэмжүүрийн багаж хийхэд хэрэглэгддэг юм. Харин элинварын харимхайн модулийн дулааны коэффициент нь бараг тэгтэй тэнцүү байдаг тул далайн хронометр зэрэг янз бүрийн температурын нөлөөлөлд автахгүй, пүрш хэрэглэдэг багажуудад ашиглагдаж байна. Элинвар нь мөн соронзон чанаргүй тул анти-соронзон цагнуудад хэрэглэгддэг.
Швейцарын цагчны хүү Гийом далайн хронометрт сонирхолтой байв. Тэнцвэржилтийн балансыг хэрэглэх явцдаа тэрээр тэнцвэрийн хүрдэнд "дунд температур"-ын алдаа гардгийг үгүй болгохын тулд тэлэлтийн квадрат коэффициент нь сөрөг байдаг инвар хайлшийн хувилбарыг бий болгожээ.[1]
Гийом Олон Улсын Жин Хэмжүүрийн Товчооны даргаар ажиллаж байсан.[1] Тэрээр мөн Кристиан Биркеландтай цуг Парисын одон орны оргилд ажиллаж, хэд хэдэн термостатикийн туршилтыг удирдаж байв. Гийом огторгуйн температурыг нарийн тодорхойлсон анхны эрдэмтэн юм.
Гийом 1888 онд А.М.Туффлебтэй гэрлэж, гурван хүүхэдтэй болжээ.
Бүтээлүүд
засварлах- Guillaume, Charles-Edouard (1896). "La Température de L'Espace (Огторгуйн температур)". La Nature. 24.
{{cite journal}}
: External link in
(help)|title=
- Guillaume, Charles-Edouard (1886). "Études thermométriques (Термометрийн судалгаа)".
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(help) - Guillaume, Charles-Edouard (1889). "Traité de thermométrie (Термометрийн судар)".
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(help) - Guillaume, Charles-Edouard (1894). "Unités et Étalons (Нэгжүүд, стандартууд)".
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(help) - Guillaume, Charles-Edouard (1896). "Les rayons X (Рентген туяа)".
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(help) - Guillaume, Charles-Edouard (1898). "Recherches sur le nickel et ses alliages (Никель, түүний хайлшийн талаарх судалгаа)".
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(help) - Guillaume, Charles-Edouard (1899). "La vie de la matière (Бодисын амьдрал)".
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(help) - Guillaume, Charles-Edouard (1902). "La Convention du Mètre et le Bureau international des Poids et Mesures (Метрийн конвенц, Олон Улсын Жин Хэмжүүрийн Товчоо)".
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(help) - Guillaume, Charles-Edouard (1904). "Les applications des aciers au nickel (Никель-Гангийн хэрэглээ)".
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(help) - Guillaume, Charles-Edouard (1907). "Des états de la matière (Бодисын төлөвүүд)".
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(help) - Guillaume, Charles-Edouard (1907, 1913). "Les récents progrès du système métrique (Метрийн систем дэх сүүлийн үеийн явц)".
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(help); Check date values in:|year=
(help) - Guillaume, Charles-Edouard. "Initiation à la Mécanique (Механикийн үндэс)".
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(help)
Зүүлт
засварлахЭшлэл
засварлах- Nobel Lectures, Physics 1901-1921, " Charles-Edouard Guillaume – Biography". Elsevier Publishing Company, Amsterdam.
- lanl.gov, "History". Pioneers in the development of the Plasma Universe.
- Rupert Thomas Gould, The Marine Chronometer: its history and development, Holland Press, 1960.