Гончигийн Тэрбиш
Гончигийн Тэрбиш (1947 онд Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн) нь МАА-ийн ДБА-ийн гоцлол хөгжимчин байхдаа МУГЖ, хөгжимчин юм.
Намтар
засварлахБүрэн дунд сургууль төгсөөд Улаанбаатар хотод Шувуун фабрикийн дунд сургуульд хөгжмийн багшаар 3 жил ажиллажээ. Тэндээс цэргийн албанд явж Амгалан дахь барилгын цэрэгт хоёр жил алба хаагаад ААДБЧ-д хөгжимчнөөр татагдаж очсоноос хойш гоцлол хөгжимчнөөр ажиллаж иржээ. Найраг баян хуур хөгжим тоглох арга техникийг чадамгай эзэмшиж, ямарч дууг дарж чаддаг, байгаль, амьтдын дуу чимээг дуурайлгах, морин хуур болон олон ястны хөгжмийн зэмсгийн өнгө авиаг оруулах зэрэг тоглолтоороо үзэгчдийн талархлыг хүлээсэн, манай урдаа барьдаг, шилдэг найраг баяр хуурчийн нэг ажээ.
Уран бүтээл
засварлах“Сайн байна уу, ээжээ”, “Наран доорхи наадам”, “Эрээн нуур”, “Торгуудын жороо”, “Гал шарын унага”, ”Тамсагийн цэнхэр хязгаар” дуу, “Говь, хангайн уянга”, "Увс нуур" “Хөвсгөл нутгийн ардын дууны хувилбар” зэрэг дан хөгжмийн 200 гаруй бүтээл туурвисан байна.
Шагнал урамшуулал
засварлахМонгол улсын гавьяат жүжигчин, цэргийн хүндэт медаль, ойн медалиуд, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ.