Шалмаагийн Ёолк

Шалмаагийн Ёолк (1957 оны 12-р сарын 31-нд Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн)-Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Үндэсний олон нийтийн телевизийн хөтлөгч, сэтгүүлч, редактор. Урианхай үндэстэн.

Тэрээр 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин Шалмаагийн ганц хүү болж 1957 онд төрсөн бөгөөд нэг эмэгтэй дүүтэй юм. Бага насаа аймгийнхаа Буянт суманд мал маллаж хурдны морь унаж өссөн байна. 1966 онд сумынхаа бага сургуульд орж онц суралцаад дунд сургуульд авга ахындаа амьдарч Баян-Өлгий аймгийн төвийн сургуульд шилжин суралцаж байгаад 7-р ангиасаа дотуур байранд орж сурчээ.

1976 онд дунд сургуулиа төгсөөд МУИС-д элсэн орсон байна.

1981 онд Их сургуулиа төгсөөд Монголын Радиод, дараа нь Телевизэд орсон байна.

Тэрээр 20 орчим жил Үндсэний Телевизийн "Агшин" нэвтрүүлэг хөтөлсөн гэдгээр нь монголчууд сайн таньдаг болсон.

Ш.Ёолк "Баян теле радио Паян" гэж Монгол Улсын мэдээллийн ууган байгууллага 90-н жилийн түүхтэй үндэсний радио, 57-н жилийн түүхтэй үндэсний телевизийн ажилтан ажилчдын уран бүтээлийн нөр их ажлын хажуугаар учирч тохиолдсон хөгтэй хөгжилтэй адал явдлуудыг хошин баримтат үйл явдлаар баяжуулсан өгүүлсэн хошин нийтлэлийн ном бичсэн байна.