Шажоу харуул
Шажоу харуул (хятадаар: 沙州卫) нь Мин улсын эхэн үед байгуулагдсан баруун хойдын Дунхуан нутгийн 8 харуулын нэг юм.
Түүхэн товчоон
засварлах
Шажоу харуул нь Тан улсын үеэс эхлэн Дунхуанд байгуулагдсан. Мин улсын Хун-Үгийн үед Юань улсын Шажоу чөлгөөг татан буулгаж, Юнлөгийн эхний жилүүдэд Шажоу харуулыг байгуулсан. Ингэхдээ Юань улсын үеийн Шинин вангийн нутгийг нэгтгэн Гансү мужид хамааруулсан. Жөнтунгийн дунд үед Ойрадын Эсэн тайшийн улс төр, цэргийн дарамтаас болж, (1440 өөд он) татан буулгав. Чөнхуагийн дунд үеэс Шажоуг Хандунгийн зүүн харуулд нэгтгэв. 1516 онд Турфаны дайралтаас сэргийлж, нүүлгэн шилжүүлсэн. 1528 онд Жяюйгуанийг хааж, Турфаны хаант улстай найрамдал тогтоосон тул баруун хойдын 8 харуулыг татан буулгав. 1723 онд Чин улсын засгийн газраас Зүүнгарын хаант улсаас сэргийлж Шажоу харуулыг дахин байгуулав. Харин Зүүнгарын хаант улсыг мөхөөж, эзлэн авсан тул 1760 онд Дунхуан сяньд нэгтгэсэн.