Шагдарын Уянга (1966 онд Төв аймгийн Зуун мод хотод төрсөн-2001 онд нас барсан)- Монголын яруу найрагч. Яруу найргийн "Болор цом" наадамд удаа дараа шагналт байранд орсон.

Ш.Уянга дунд сургуулиа төгсөөд ЗХУ-ын Москвагийн Сансарын геодез зураг зүйн дээд сургууль, МУИС-ийн физикийн ангийг төгсжээ.

Тэр их дээд сургуульд багшлахын хамт яруу найраг туурвиж, орчуулга хийдэг байжээ. Тэрээр 16 наснаасаа шүлэг бичин, 18 насандаа оросын алдарт яруу найрагч Михаил Лермонтов, Сергей Есенин нарын шүлгийг орос хэлнээс орчуулж байсан юм.

Тэр бас "Чойном хаана байна" телевизийн кинонд яруу найрагч Р.Чойномын дүрийг бүтээжээ. Түүнийг нас барсны дараа эгч дүүс нь яруу найраг, орчуулгын бүтээлийг нь эмхэтгэж "Гандан уулын цэцэг" номыг 2002 онд хэвлүүлсэн байна. Мөн 2016 онд "Гандан уулын цэцэг" номын хоёр дахь боть хэвлэгдэн гарсан.

Ш.Уянга анхны чөлөөлт хэвлэлүүд болох "Капитал", "Комментари" , "Монгол тамга" зэрэг олон сонин санаачлан хэвлэж, "Бодлын солбицол", "Улаанбаатар" зэрэг төвийн сонинд хариуцлагтай нарийн бичгийн дарга, редактор, Монгол Улсын Соёлын яаманд мэргэжилтнээр ажиллаж байсан.