Чөлгөө

(Чөлгэ-с чиглүүлэгдэв)

Чөлгөө буюу Лү (хятадаар:路; пиньинь:lù) бол Хятадын Сүн улс, Зүрчидийн Алтан улс, Монголын Юань улс, Вьетнамын Дай Вьет улсын үед хэрэглэж байсан засаг захиргааны дунд шатны нэгж юм. Энэ нь эртний Тан улсын орон нутгийн захиргааны бүтэц хэрэглэж дао (道) буюу зам гэсэн нэгжтэй ойролцоо утгаар хэрэглэж байлаа.

Монгол хэлэнд орчуулсан байдал

засварлах

Лү (路) хэмээх үгийг монгол хэлэнд Зам, Лу, Чөлгөө (Чөлгө, Чөлгэ) гэсэн гурван байдлаар хэрэглэснээс, эхний Зам гэдэг нь нилээд түгээмэл хэрэглэдэг. Харин Чөлгөө гэх үг нь Юань улсын Буянт хааны 1314 онд гаргасан 2 зарлиг, Буянт хааны эх Тажи хатны зарлигт дөрвөлжин бичгээр; Хархорум хотын тууриас олдсон 1-р гэрэлт хөшөөний 29-р мөрт "...Öng čang luu neretü čölge bülege..."[1] гэж уйгуржин монгол бичгээр бичжээ. Чөлгөө (ᠴᠣᠢᠯᠭᠡ-Чөлгэ, Чүлхэ) гэсэн үгээр оноож бичсэн байдаг тул тэрхүү эртний үгийг ашигласан хэд хэдэн эрдэм шинжилгээ судлагаа, танин мэдэхүйн ном гарсан болно. Үүнд:

  • ШУА-ын Түүхийн хүрээлэнгийн 2006, 2015, 2019 онд гаргасан Монголын Юань улс ном;
  • МУИС-ын Түүхийн хүрээлэнгээс 2019 онд хэвлүүлсэн Монголын эзэнт гүрний түүх 5 боть номны Их Монгол хэмээх Их Юань улс,
  • D.Tumurtogoo, G.Cecegdari "Mongolian Monument In Uyghur-Mongolian Language (XIII-XVI)" Institute of Linguistics, Academia Sinica, Taipei, Taiwan. 2006.
  • D.Tumurtogoo, G.Cecegdari "Mongolian Monument In Phags-pa Script" Institute of Linguistics, Academia Sinica, Taipei, Taiwan. 2010

зэрэг бүтээлийг дурьдаж болно.

Сүн улсын үе

засварлах

Сүн улсын Жи Дао-гийн 3-р онд (997 онд) нийт 15 лү буюу чөлгөө байсан. 1127 онд Зүрчидийн Алтан улст хойд нутгаа алдаж өмнө зүгт зугтаж, нийслэлээ өмнө зүгт шилжүүлснээр нутаг дэвсгэрийн шинэ хуваарьлалт хийж 16 чөлгөөтэй болжээ.

Умард Сүн улсын 15 чөлгөө

засварлах
  1. Жиндун (одоогийн Хэнань мужийн Шаньчиү)
  2. Жинши (одоогийн Хэнань мужийн Луоянь хот)
  3. Хэбэй (одоогийн Хэбэй мужийн Дамин)
  4. Хэдун (одоогийн Шэньси мужийн Тайюань хот)
  5. Шаанси (одоогийн Шааньси мужийн Шиань хот)
  6. Хуайнань (одоогийн Жяньсү мужийн Янжоу)
  7. Жяннань (одоогийн Жяньсү мужийн Наньжин хот)
  8. Жинхунань (одоогийн Хунань мужийн Чанша хот)
  9. Жинхубэй (одоогийн Хубэй мужийн Жинжоу)
  10. Лянжэ (одоогийн Жөжянь мужийн Ханьжоу хот)
  11. Фужянь (одоогийн Фужянь мужийн Фужоу хот)
  12. Сычуань (одоогийн Сычуань мужийн Чэнду хот)
  13. Шя (одоогийн Чунцин мужийн Фэнжиэ хот)
  14. Гуаньнаньдун (одоогийн Гуаньдун мужийн Гуаньжоу хот)
  15. Гуаньнаньши (одоогийн Гуаньши мужийн Гүйлинь хот)

Өмнөд Сүн улсын 16 чөлгөө

засварлах
  1. Лянжэдун 两浙东 (одоогийн Жөжянь мужийн Шаосин хот)
  2. Лянжэши 两浙西 (одоогийн Жөжянь мужийн Ханьжоу хот)
  3. Жяньнаньдун 江南东 (одоогийн Жяньсү мужийн Наньжин хот)
  4. Жяньнаньши 江南西 (одоогийн Жяньши мужийн Наньчан хот)
  5. Хуайнаньдун 淮南东 (одоогийн Жяньсү мужийн Янжоу)
  6. Хуайнаньши 淮南西 (одоогийн Анхуй мужийн Хэфэй)
  7. Жинхунань 荆湖南 (одоогийн Хунань мужийн Чанша хот)
  8. Жинхубэй 荆湖北 (одоогийн Хубэй мужийн Жинжоу)
  9. Зиншинань京西南 (одоогийн Хубэй мужийн Сяньян хот)
  10. Чэндуфу 成都府 (одоогийн Сычуань мужийн Чэнду хот)
  11. Тончуаньфу 潼川府 (одоогийн Сычуань мужийн Лүжоу хот)
  12. Күэйжоу 夔州 (одоогийн Чунцин мужийн Фэнжиэ хот)
  13. Лижоу 利州 (одоогийн Шааньси мужийн Ханьжун хот)
  14. Фужянь 福建 (одоогийн Фужянь мужийн Фужоу хот)
  15. Гуаньнаньдун 广南东(одоогийн Гуаньдун мужийн Гуаньжоу хот)
  16. Гуаньнаньши 广南西(одоогийн Гуаньши мужийн Гүйлинь хот)

Алтан улсын 19 чөлгөө

засварлах
  1. Шаньзин
  2. Дунзин
  3. Бэйзин
  4. Шизин
  5. Жунду
  6. Наньзин
  7. Хэбэйдун
  8. Хэбэйши
  9. Шаньдундун
  10. Шаньдунши
  11. Даминфу
  12. Хэдунбэй
  13. Хэдуннань
  14. Зиньжаоцфу
  15. Фэншян
  16. Фуян
  17. Чиньюань
  18. Линьтао
  19. Сяньпин

Юань улсын чөлгөө

засварлах

Гол сэдэв: Юань улсын засаг захиргааны тогтолцоо

Юань улсын хууль цаазын бичигт "10,000 өрхөөс дээш тоотойг дээд чөлгөө, 10,000 өрхөөс бага тоотойг доод чөлгөө"[2] [3] гэж дотор нь ангилж байлаа.Ингэж ялгсанаар тухайн нутагт томилогдож байсан даргач, түшмэдийн хэргэм зэрэг нь дээд доод гэсэн ялгаатай, татвар шимтгэл төлөх нь ч бас ялгаатай байв. Юань улсын сударт бичснээр "Дээд чөлгөөнд даргач ноёны хэргэм зэрэг нь дээд 3-р дэс, доод чөлгөөний даргач ноёны хэргэм зэрэг нь доод 3-р дэс байсан.

Холбоотой мэдээлэл

засварлах
  1. D.Tumurtogoo, G.Cecegdari "Mongolian Monument In Uyghur-Mongolian Language (XIII-XVI)" Institute of Linguistics, Academia Sinica, Taipei, Taiwan. 2006.Тал.26.
  2. Юань улсын судар. 91-р дэвтэр, Зуун түшмэд 7
  3. 李治安 《元代政治制度研究》北京. 2003: т.108