2013 оны 2 сарын 15-нд ОХУ-ын Челябинск мужид орон нутгийн цагаар өглөөний 9 цаг 25 минутанд 17 м орчим хэмжээтэй, 15-18 км/секунд хурдтай солир унав. Уг солир нь агаарт 30-70 км өндөрт агаарын нягтшилаас шалтгаалж 500 килотонн хүчтэй дэлбэрч 3 хэсэгт хуваагдсан байна. Дэлбэрэлтийн долгион 2 минут 50 секундын дараа Челябинск хотын оршин суугчдад хүрч, олон байшингийн цонхыг хагалж, 1400 орчим хүн цонхны хэлтэрхийнд шархдав. Дэлбэрэлтийн хүч нь агаарт Хирошимагийн цөмийн дэлбэрэлтээс 20 дахин хүчтэй байжээ. Уг хотын орчмын 3000 орчим барилга гэмтсэн байна.

Челябинскийн солир
Солир унасан байрлал, агаар мандалд нэвтэрсэн чиглэл.

Энэ Челябинскийн солир нь 1908 онд унасан Тунгусын солироос хойш дэлхийн агаар мандалд нэвтэрсэн хамгийн том солир юм. Уг солироос хойш 50 м хэмжээтэй ДА14 солир дэлхийтэй 27000 км зайтайгаар 15 цагийн дараа зөрсөн бөгөөд НАСА-ийн баталснаар уг 2 солир нь өөр өөр нисэлтийн замтай, холбоогүй тэнгэрийн биетүүд болно.

Видео мэдээлэлЗасварлах

  External video
Солир агаар мандалд нэвтрэх үзэгдэл
  Челябинскийн дээгүүр солир ниссэн нь webcam
  Челябинскийн дээгүүр солир ниссэн нь webcam
  Filmed eyewitness, Свердловскийн бүсэд
  Removed evidence from the Sverdlovsk region, 32 seconds
  Челябинскт авсан хувь хүний бичлэг
  Video, Екатринбургт
  Commons: 2013 Russian meteor event – Викимедиа зураг, бичлэг, дууны сан