Чандмань-Өндөр сум
Чандмань-Өндөр сум нь Хөвсгөл аймгийн сум юм. 4,490 км² нутагтай. 2000 оны байдлаар 3036 оршин суугчтай байв. Сумын төв Хөхөө нь аймгийн төв Мөрөнгөөс зүүн хойно 138 км, нийслэл Улаанбаатараас 758 км зайд оршино.
Чандмань-Өндөр сум
ᠴᠢᠨᠳᠠᠮᠠᠨᠢᠥᠨᠳᠦᠷᠰᠤᠮᠤ | |
---|---|
![]() | |
Улс | ![]() |
Аймаг | ![]() |
Байгуулагдсан | 1931 он |
Эргэн байгуулагдсан | 1959 он |
Газар нутаг | |
• Нийт | 4,487.5 км2 (1,732.6 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 3,162 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Түүх
засварлах1931 онд Хөвсгөл аймагтай хамт байгуулагдсан. 1933 оны байдлаар 816 өрхийн 2,300 хүн, 42,000 орчим толгой мал тоологджээ. 1956 онд сумыг Цагаан-Үүр суманд нэгтгээд, 1959 онд буцааж салгасан байна. 1952 - 1990 онд тус суманд "Лениний алдар" нэгдэл ажиллаж байв.
Эдийн засаг
засварлах2004 оны байдлаар 41,000 толгой малтай. Үүнд, 10,000 хонь, 13,000 ямаа, 14,000 үхэр, сарлаг, 4,100 адуу тоологдсон бөгөөд тэмээ байхгүй[1].
Түүхийн дурсгалт газрууд
засварлахНутгийнхан Чингис хааны дээд өвөг Алун Гуа эх тус сумын нутгаар урсдаг Ариг голоос гаралтай гэж үздэг бөгөөд 1992 онд голын ойролцоо түүний хөшөөг босгожээ.
Ном зүй
засварлахМ.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.204
Эшлэл
засварлах- ↑ "Статистикийн Төв Газар: 2004 оны мал тооллого, х.111" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2007-03-22. Татаж авсан: 2007-03-22.