Чанарын менежмент

Чанарын менежмент гэдэг нь аливаа бүтээгдхүүний чанарыг дээшлүүлэхийн тулд хийгдэж байгаа ажилчдын арга барил, ажлын процессийн чанарын сайжруулалт зэрэг бүхий зохион байгуулалтын арга хэмжээг хэлнэ. Ажил гэдэг томъёолол нь чанарын менежментэд үйлчилгээний ажил гэж хэрэглэгдэх ба энэ хэрэглээнээсээ илүү дотоод зохион байгуулалтын үйлчилгээ гэсэн ухагдхуунаар явна. Чанарын менежмент нь менежментийн үндсэн гүйцэтгэх үүрэг юм. Агаарын- болон сансрын тээвэр, автомашины үйлдвэрлэл, эмнэлгийн техник, эрүүл мэндийн ханган нийлүүлэлтийн салбарын зарим хэсэг, эмийн- болон хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд чанарын менежментийг зайлшгүй хэрэглэхийг заасан байдаг.

Хэрэглээ

засварлах

Эдийн засгийн шинжлэх ухаанд чанарын менежментийг, менежментийн нэг хэсэг гэж харан, түүний зорилго нь ажлын (ажлын чанар) үр дүн болон үр ашиг эсвэл бизнесийн процессийг сайжруулахад оршино. Үүний тулд материал болон хугацааг харгалзан үзсэний үндсэн дээр бүтээгдхүүн болон үйлчилгээний ажлын чанарыг алдахгүй байх эсвэл сайжруулан хөгжүүлэх зорилготой юм.

Агуулгын хувьд харилцааны бүтцийг сайжруулах, мэргэжлийн шийдлийн стратеги, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хадгалж авч үлдэх эсвэл дээшлүүлэх, ажилчидаа урамшуулах, тодорхой ажлын процесс болон гар ажиллагааг стандартжуулах, бүтээгдэхүүн болон үйлчилгээнд зориулсан стандартыг бий болгох, баримтжуулах, мэргэжил дээшлүүлэх сургалт, ажлын байрны тохижилт болон хэрэгцээт тоноглол зэрэг орно.

Ажлын дэс дарааллын бүтэц зохион байгуулалтанд чанарын менежмент нь тухайн ажлын байранд хийгдэж байгаа ажлын чанар нь тогтвортой байлгах хянах үүрэгтэй. Чанар нь зах зээлд гаргаж байгаа бүтээгдэхүүн болон ажил үйлчилгээгээр зогсохгүй мөн тухайн байгууллага өөрийн дотоод процесст тогтоож өгсөн дүрмийн дагуу хийгдэж байгаа бүтээгдэхүүний чанар болон хийж байгаа ажлын процессын чанарыг ч хамааруулан авч үзэх ёстой юм. Эдгээр шаардлагуудыг тусад нь тодорхойлж өгч болохоос гадна урьдчилсан хүсэлт маягаар оруулж өгч бас болно.

Чанарын менежмент нь тэгэхээр албадан өндөр чанартай үр дүнг бий болгох бус харин өгөгдсөн буюу захиалсан чанарыг баталгаатай хийж гүйцэтгэх юм. Мөн ямар нэг хямдхан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн процесс хүртэл тодорхой чанарын менежментийн хатуу шаардлагыг биелүүлэх ёстой байж болдог. Тиймээс ISO гэх мэт чанарын сертификатууд нь үргэлж тухайн бүтээгдэхүүний чанарын үнэлэмжийн талаар биш харин зөвхөн үйлдвэрлэлийн процессийн чанарын менежментэд зориулсан сертификат байж болдог.

Чанарын менежментийн үндсэн багаж

засварлах

Чанарын менежментийн загваруудаас хамгийн ихээр мэдэх загварт EFQM-загвар (англиар: European Foundation for Quality Management, орчуулбал европын чанарын менежментийн байгууллага) мөн ISO-9001 ордог.