Цүлтэмийн Энхжин

Цүлтэмийн Энхжин нь (1963 онд төрсөн) Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, удам дамжсан бөгөөд Ц. Мөнхжингийн ихэр, Төрийн шагналт уран зураач хүн юм.

Монголчууд ихэр хүүхдүүдийн эхэлж төрсөн нь дүү болж үүд хаалга нээж өгдөг уламжлалын ёсоор Ц. Энхжин ах нь, Ц. Мөнхжин дүү нь ажээ.

Монголын нэрт зураач Цүлтэмийн ихэр хөвгүүд болох Ц. Энхжин, Ц. Мөнхжин нар эрдэмд шамдан суралцсаар 10 дугаар ангиа буюу тухайн үеийн Ерөнхий Боловсролын сургуулиа хоёулаа “Алтан медаль”-тай онц төгсөж байсан түүхтэй.

Герман улсын Реклам чимэглэлийн тусгай мэргэжлийн дунд сургуульд аавын захиасаар очиж суралцжээ. Берлин хотод нэг жил суралцаад хэлний бэлтгэлээ тусгай шагналтай төгсжээ. Ингээд Берлинд нэг жил сураад дараа жилээс нь Дресдений урлагийн дээд сургуульд элсэн оржээ.

1973 онд Дресдений Урлагийн Дээд Сургуульд орж, таван жил сураад 1978 онд тусгай шагналтай төгсөж байжээ.

Гавьяа Шагнал

засварлах
  • Төрийн шагнал

Цахим холбоос

засварлах

Төрийн шагналт зураач Ц.Энхжин: МИНИЙ АМЬДРАЛЫН УТГА УЧИР БОЛ МОНГОЛ УЛС, МОНГОЛ ҮНДЭСТЭН