Цэрэндашийн Цогтжаргал

Цэрэндашийн Цогтжаргал нь Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат. Үндэсний бөхийн улсын начин цолтой бөх юм.

Барилдааны амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

1. Шөвгөрсөн амжилт

Он Амжилт Бөхийн тоо
2005 АХ-ын 84 жилийн ойн баяр наадамд улсын харцага Г.Ганзоригоор дөрөв, улсын заан И.Доржсамбуугаар тав даван " Монгол улсын начин " цолыг хүртсэн. 512
2006 АХ-ын 85 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Ц.Цэдэндамбаар дөрөв, улсын начин Ц.Сумъяабээсээр тав даван шөвгөрч начин цолоо батлан " Өсөх идэр " чимэг нэмсэн. 1024

2. Дөрөв давсан амжилт

Он Амжилт Бөхийн тоо
2004 АХ-ын 83 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Адъяахүүгээр дөрөв давж тавын даваанд улсын гарьд Д.Сумъяабазарт өвдөг шороодсон. 512
2007 АХ-ын 86 жилийн ойн баяр наадамд улсын начин Ж.Гансүхээр дөрөв давж тавын даваанд улсын харцага Г.Элбэгт өвдөг шороодсон. 512

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
1997 Булган аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Аймгийн начин " цол хүртсэн. 128
2000 Дундговь аймгийн баяр наадамд залуу бөх Б.Чинзоригоор долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 128

Бөхийн удам засварлах