Цуурай
Цуурай нь аливаа хоолойноос гарсан дуу авиа хад, уул, элдэв юманд ойх чимээ буюу дууриан юм. Ийм тохиолдолд дуу гаргагч өөрийн гаргасан дуугаа хожуу буюу хэдэн хормын дараа сонсоно. Хождон сонсох хугацаа нь дууны хурд, ойсон биетийн зайнаас хамаарна.