Цонжин Кибер Боардинг Сургууль
Цонжин кибер боардинг сургууль | |
---|---|
Байршил | |
Цонжин болдог | |
Солбицол | 47°48′26″N 107°34′07″E / 47.80722°N 107.56861°EСолбицол: 47°48′26″N 107°34′07″E / 47.80722°N 107.56861°E |
Ерөнхий мэдээлэл | |
Үүсгэн байгуулагдсан | 2022 |
Үүсгэн байгуулагч | Ж.Шижир |
Захирал | О.Намуун /Дунд ахлах сургууль/ |
Захирал | Ж.Болорчимэг /Бага сургууль/ |
Анги | 1-12 |
Сурагчдын тоо | 500 орчим |
Хэл | Монгол хэл, Англи хэл, Хятад хэл |
Танилцуулга
засварлахЦонжин кибер боардинг сургууль нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Цонжин болдог морьт хөшөөнөөс зүүн хойш 200м-т байрлах, программ хангамж, график дизайн, англи, хятад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль юм.
Зорилго:
Дэлхийд өрсөлдөх чадвартай мэдээлэл технологи, англи болон хятад хэлний өндөр мэдлэгтэй ирээдүйн боловсон хүчийг бий болгон АЗИЙН 100 ШИЛДЭГ хувийн бүрэн дунд сургуулийн нэг болно.
Зорилго:
Бид орчин үеийн технологийн компани
Үнэт зүйл:
Манай сургууль нь сургалтын уламжлалт арга барилыг мэдээллийн дэвшилтэт технологийг өөртөө шингээн сургалтын байгууллагын хувьд дараах үнэт зүйлсийг дээдэлнэ
Ц - Цэгцтэй мэдлэг
О - Оюунлаг, хүнлэг, энэрэнгүй
Н - Нийтэч, манлайлагч,
Ж - Журамыг баримтлан, ёс зүйг дээдлэнэ
И - Итгэлтэй ирээдүй
Н - Нийгмийн хөгжлийг бүтээгч
Сургалтын орчин
засварлахЦонжин кибер боардинг сургууль нь нийт 350 сурагчид бүрэн үйлчилж чадах сургалтын байр, дотуур байр, спорт заал, цайны газар, усан сан, гаднах тоглоомын талбай бүхий сургалтын орчинтой.
АНГИ
Нэг анги, танхим 25 хүртэл хүүхэд суухаар тохижуулсан стандартын шаардлага хангасан смарт самбар, хичээлийн хэрэглэгдэхүүн, ширээ сандал, дулаалга гэрэлтүүлэг бүхий анги танхимтай.
ЛАБОРАТОРИ ТАНХИМ
Мэдээллийн технологийн бүрэн техник хэрэгслүүдээр хангагдсан кибер танхимтай. Нэг элжиндээ 25-50 хүүхэд зэрэг үйлчлэх хүчин чадалтай өндөр хурдны интернэтэд холбогдсон.
ДОТУУР БАЙР
Сурагчдын дотуур байр нь хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон амьдрахад шаардлагатай тавилга, тоног төхөөрөмжөөр хангагдсан, эрүүл ахуйн шаардлагыг хангасан нэг өрөөндөө 4 хүртэл сурагч байхаар төлөвлөсөн дууш, 00, угаалтууртай.
СПОРТ ЗААЛ ФИТНЕС
Сурагчдын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөх хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, спортын авьяас, сонирхлыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн стандартын шаардлагыг хангасан 4 улиралд үйл ажиллагаа явуулах дулаалга, гэрэлтүүлэг бүхий спорт заалтай.
УСАН САН
Сурагчдын бие бялдарыг хөгжүүлэн усан спортын төрлүүдийн хүрээнд ур чадварыг нь хөгжүүлэх зорилготой нэг дор 25-50 хүүхдэд үйлчлэх хүчин чадал бүхий усан сантай.
Дугуйлан, секц
засварлахЦонжин кибер боардинг сургуулийн сурагчдынхаа авьяас чадвар сонирхлыг хөгжүүлэх хүрээнд дараах төрлийн секц, дугуйлангуудыг хичээллүүлж байгаа бөгөөд энгийн сургуулиас ялгаатай нь сурагч нь 4-8 секц дугуйланд хамрагддагаараа давуу талтай юм.
Секц дугуйлан
- Спортын дугуйлангууд
- Сагсан бөмбөг /ахлах, дунд/
- Гар бөмбөг /ахлах, дунд/
- Хөл бөмбөг /ахлах, дунд/
Урлагийн дугуйлан
- Ятга
- Морин хуур
- Гитар
- Төгөлдөр хуур
- Бүжиг
- Дуулах урлаг
Клуб
- MOVIE club
- Усан спортын клуб
- Бийрэн бичгийн клуб
- Хулсан бичгийн клуб
- Эко клуб
- Шатар, даамны клуб
- Контент хөгжүүлэгчийн клуб
- Илтгэх урлагийн клуб
- Программ хангамжийн клуб
- Start Up-ийн клуб
- Аялалын клуб
- Ширээний теннисний клуб
Олон улсын шалгалтын бэлтгэл
- IELTS
- SAT
- HSK
- Duolingo
Шагнал, Амжилтууд
засварлах2023.12.17 | 10-1 Ангийн сурагч Е.Нартулга маань “ТУСГААР ТОГТНОЛ” Математикийн олон улсын V уралдаанд I байр эзэллээ. |
2023.12.23 | Программ хангамжийн багш Э.Хүрэлбаатар “Computer Science”-ийн Харвардын сертификат авав. |
2023.12.24 | Сургалтын менежер С. Анхбаяр “Сургалтын менежмент, Манлайлал”-ын чиглэлээр Харвардын их сургуулийн сертификатаа гардан авлаа. |
2024.01.26 | Программчлалын олимпиадад 11-2 ангийн сурагч З.Энхтулга Дэд байр, 9-1 Г.Долгион 6 дугаар байр |
2024.01.27 | Математикийн олимпиадад 10-1 Е. Нартулга Алтан медаль, 11-2 З.Энхтулга Хүрэл медаль, 8-1 С. Агиймаа 5-р байр, 6-1 Д. Хосшагай 5-р байр |
2024.01.28 | Англи хэлний багш нарын олимпиад Л.Раднаабазар Алтан медаль |
2024.01.29 | Физикийн олимпиад 11-р анги Ц.Мөнхжин 3-р байр, 8-р анги Э.Энхмэнд 5-р байр, 7-р анги О. Мэргэд-Эрдэнэ 9-р байр, 9-р анги Х.Хулан 9-р байр |
2024.01.31 | Цонжин кибер боардинг сургуулийн 15 сурагч Харвардын Computer Science-ийн сертификат авлаа. |
2024.02.26 | Математикийн Олимпиад 10-1 анги Е.Нартулга “Алтан Медаль” |
2024.02.28 | 10-2 ангийн сурагч Т.Анударь, Э.Хонгорзул нар freepik сайтаас орлого олж эхлэв. |
2024.03.02 | 10-1 ангийн сурагч Б.Очбадрах усанд сэлэлтийн 3 төрөлд 3 алтан медалийн эзэн болов. |
2024.03.20 | Англи хэлний багш Химашу IELTS-ийн заах арга зүйн гэрчилгээгээ авав |
2024.03.21 | Англи хэлний багш Tolono Egorova олон улсад заах Tesol зэргээ авав. |
2024.03 сард | 12 дугаар ангийн сурагч С.Тэнгис АНУ-ын AUGUSTANA, Indiana Wesleyan university, APU сургуулиудаас Тэтгэлэг авав. |
Сургуулийн хамтын ажиллагаа
засварлахОлон улсын хувьд
Цонжин кибер боардинг сургууль нь сурагчдын суралцах нөөц бололцоог нэмэгдүүлэн сургалтын хөтөлбөрийг сайжруулах хүрээнд олон улсын хамтын ажиллагаануудыг хэрэгжүүлж байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 2024 оны 03 сард БНХАУ-ын JILIN сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж сурагч нартаа дараах боломжуудыг бүрдүүлэв.
- Сурагч нарт БНХАУ-ын Технологийн компаниудтай танилцах ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлсэн
- Багш сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой болсон
- Сургалтын хөтөлбөрийг сайжруулах хүрээнд хамтран ажиллах нөхцөл бүрдсэн
2022 онд Казакстан улсад салбар сургуулиа нээсэн.
Цаашид АНУ, Австрали, БНХАУ, Японд салбар сургуулиа нээхээр төлөвлөн ажиллаж байна.
Монгол улсын хувьд
Цонжин кибер боардинг сургууль нь Амжилт группийн охин компаниуд болох Амжилт кибер сургууль, Амжилт кибер академи, Индра институт, Амжилт дотком, Зузу анимейшн зэрэг компаниудтай хамран ажиллаж дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
- Дадлагын сурагч хөтөлбөр
- Summer Camp
- Winter Camp
- Pitchday
Сургуулийн удирдлагууд
засварлахҮүсгэн байгуулагч: Ж. Шижир
Сургуулийн захирал: О. Намуун /Дунд, Ахлах сургууль/
Сургуулийн захирал: Ж. Болорчимэг /Бага сургууль/
Сургалтын менежер: С. Анхбаяр /Дунд, Ахлах сургууль/
Сургалтын менежер: С. Анхбаяр /Бага сургууль/
Багш ажилчид
засварлахЦонжин кибер боардинг сургууль нь 2023-2024 оны хичээлийн жилд нийт 35 багш ажилтантайгаар ажиллаж байгаагаас 7 гадаад багш, 15 монгол багш, 1 сэтгэл зүйч, 1 эмч, 7 тогооч, 3 удирдлагын багийн гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Багш нарын 70 хувь нь боловсролын салбар 5-аас дээш жил ажилласан заах аргазүйч, тэргүүлэх зэрэгтэй.
Түүхэн товчоо
засварлах2021 – 2022 он | Цонжин кибер боардинг сургуулийн төслийг боловсруулах |
2022.03 сард | Цонжин кибер боардинг сургуулийн ШАВЫГ тавив. |
2022.04 сард | 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авав |
2022.06 сард | Анхны Бэлтгэл сургалтын хөтөлбөр хичээллэж эхлэв. |
2022.09 сард | Анхны Элсэлтийн арга хэмжээ зохион байгуулагдав. |
2023.03 сард | Барилгын ажил бүрэн дуусав |
2023.06 сард | Анхны хичээлийн жилийн Төгсөлтийн арга хэмжээ зохион байгуулагдав. |
2023.08 сард | Усан сан, STARLINK өндөр хурдны интернетэд холбогдон Ногоон байгууламжийн бүтээн байгуулалт эхлэв. Хөлбөмбөгийн талбай, Гадна сагсны талбай шинээр байгуулав. |
2023.09 сард | HARVARD, MIT-ын Программ хангамж, График дизайны хөтөлбөрийг нэвтрүүлэхээр ажиллаж эхлэв. |
2023.10 сард | Scholarship гадаад харилцаа, Тэтгэлэг зуучийн албыг байгуулав. |
2023.11 сард | Англи хэлний хөтөлбөрийг бүрэн шинэчлэв. |
2023.12 сард | Сурагчдын хөрөнгө оруулалтын арга хэмжээ зохион байгуулагдав. |
2024.01 сард | Анхны Харвардын сертификатаа сурагчид авч эхлэв. Нийт төгсөх ангийн 35 хүүхэд авч 98 хувийн биелэлттэй сертификаа авч чадлаа. |
2024.03 сард | БНХАУ-ын JILIN сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. |