Цогтоогийн Мөнхбаяр

Цогтоогийн Мөнхбаяр нь Увс аймгийн Хяргас сумын харъяат, Үндэсний бөхийн аймгийн хурц арслан цолтой бөх.

Цогтоогийн Мөнхбаяр
Төрсөн өдөр1988 оны 7 сарын 5 (1988-07-05)
(одоо 35 настай)
Төрсөн газарМонгол улсын Увс
аймгийн Хяргас сум
Алдар цол
Бөхийн цолАймгийн хурц арслан
Цол ахисан он жил
Аймгийн начин2011
Аймгийн арслан2012
Аймгийн хурц арслан2019

Наадмын амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

  • Тулгар төрийн 2220 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат аймгийн заан Тэрбишийн Аваадоржийг давж хоёрын даваанд Увс аймгийн Тэс сумын харьяат улсын харцага Эрдэнээгийн Батбаатарт өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2225 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Увс аймгийн Зүүнговь сумын харьяат сумын заан Дэмчигийн Урианхайг, хоёрын даваанд Сэлэнгэ аймгийн Орхон сумын харьяат аймгийн заан Гэлэгпилийн Баасансүрэнг тус тус давж гурвын даваанд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат улсын начин Болдбаатарын Батжаргалд өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2226 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 811 жилийн ой, Ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат сумын заан Баасанцэрэнгийн Эрдэнэлхагвыг давж хоёрын даваанд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат улсын начин Цэдэнбазарын Одбаярт өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2227 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 812 жилийн ой, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Ховд аймгийн Мянгад сумын харьяат сумын заан Ганбатын Батчулуунаар давж хоёрын даваанд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат улсын начин Бередмуратын Серикт өвдөг шороодсон.

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

д\д Амжилт Бөхийн тоо
2011 Увс аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Аймгийн начин " цол хүртсэн. 256
2012 Увс аймгийн баяр наадамд аймгийн начин Н.Нямбуугаар найм даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 256
2019 Увс аймгийн баяр наадамд аймгийн начин Х.Мөнхжаргалаар найм даван түрүүлж " Хурц " чимэг нэмсэн. 256