Цахилгааны эсэргүүцэл

Цахилгаан дамжуулагчаар цахилгаан гүйдэл гүйх үед дамжуулагчаас цахилгаан гүйдэлд саад болж буй хэмжигдэхүүнийг эсэргүүцэл гэнэ. Латин цагаан толгойн R үсгээр тэмдэглэдэг ба хэмжих нэгж нь Ом(Ω). Эсэргүүцлийн урвуу хэмжигдэхүүнийг цахилгаан дамжуулал гэдэг.

Хэт дамжуулагчаас бусад бүх биет цахилгаан эсэргүүцэлтэй байдаг. Нэгэн жигд хөндлөн огтлолын талбайтай биетийн эсэргүүцэл нь түүний хувийн эсэргүүцэл болон уртад шууд пропорциональ, хөндлөн огтлолын талбайд урвуу пропорциональ хамааралтай байдаг.

R=ρL/S

Түүнчлэн цахилгаан эсэргүүцэл нь тухайн дамжуулагч дээр унаж буй хүчдэл болон гүйдлийн хүчний харьцаагаар тодорхойлогддог.

R=V/I. Үүнийг Омын хууль гэдэг.