Цасны богшоодой


Цасны богшоодой, Montifringilla nivalis, урьд Цасны бор шувуу гэж байсан, нь Гоошувууныхан овгийн шувуу юм. Тэд суурин амьдралтай ба голдуу 1500 м дээш өндөрлөг газар нутаглана. Европ, төв Ази болон Хятадын баруун хэсэгт тархсан. Хадны ан цав, мэрэгчдийн хуучин үүр нүхэнд үүр засаж, 3-4 өндөг гаргадаг.

Цасны богшоодой

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Дэд баг: Дуучшувуу
Доод баг: Passerida
Дээд овог: Passeroidea
Овог: Гоошувууныхан
Төрөл: Montifringilla, Богшоодой
Зүйл: M. nivalis
Латин нэр
Montifringilla nivalis
(Карл Линней, 1758)

Гадаад төрх

засварлах
 
Өвлийн улиралд
 
Montifringilla nivalis

Цасны богшоодой нь томхон буюу 16.5-19 см урт, нуруун хэсэг нь бор, өвөр хэсэг нь цагаан бөгөөд саарал толгойтой. Зуны улиралд хошуу нь хар, өвөл шар өнгөтэй болно. Эрэгчин, эмэгчин адил зүстэй. Сүүлний үзүүр болон далавчиндаа цагаан хэсэгтэй юм. Цасны богшоодой олон янзын жиргээн, дуутай болно.

Гол идэш тэжээл нь ургамлын үр болон хорхой шавьж бөгөөд хүнээс тэр бүр айхгүй цанын бааз зэрэг газрын ойролцоо хоол тэжээл хайгуучлах нь бий.

Цахим холбоос

засварлах
  Commons: Montifringilla nivalis – Викимедиа дуу дүрсний сан