Цагдан хяналт
Цагдан хяналт буюу Цензур нь хортой, сөрөг үр дагавартай, тохиромжгүй гэж үзсэн үзэл бодол, мэдээллийн тархалтыг бүрэн хориглох, эсвэл хязгаарлах зорилгоор нийтлэл, нэвтрүүлгийн агуулга, гаргалт, түгээлт, дамжуулалтад нөлөөлж цагдах явдлыг хэлнэ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн агуулгыг цагдан хянах нь иргэдийн мэдэх эрхийг хааж, боож байгаа хэрэг юм.
Цагдан хяналт буюу цензур нь (латин censura гэдэг үгээс гаралтай) бол дээрээс доошоо чиглэсэн захиргаадалтын шинжтэй, хvний мэдэх эрхийг ноцтойгоор зөрчиж буй харгис, бурангуй агуулгатай арга хэмжээ юм.
Түүх
засварлахНТӨ 399 онд Грекийн суут философич Сократыг үзэл бодлынх нь төлөө "жирийн иргэний амьдралын хэм хэмжээ"-г зөрчсөн гэж яллаж шоронд хорьж, амиа хорлоход хүргэснийг судлаачид цагдан хяналтын хамгийн харгис хэлбэр гэж үздэг. Тэрээр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг тууштай хамгаалж байсан юм.
Главлит
засварлахГлавлит буюу “Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх хэвлэл утга зохиол хянах газар” гэдгийг оросоор нэрлэсний товчлол бүхий хэллэг бүхий цагдан хяналтын байгууллага юм.
Үзэл суртлын товчоо (Намын үзэл суртлын товчооны тухай) гэж байсан нь мөн л цагдан хяналтын байгууллага байв. Энэ талаар тухайн үеийн хүмүүсийн өгүүлсэн түүхээс эш татъя.
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд, нэрт гүүш Цэрэнпилийн Гомбосүрэн нэгэн ярилцлагандаа социалист нийгмийн үеийн цагдан хяналтын талаар "Тэр үед Хэвлэл хянах газрыг главлит гэдэг байсан юм. Хэвлэл хянах газар номын эх болгоны хуудас болгон дээр тэмдэг дарна. Хэвлэхийг зөвшөөрлөө гэж байгаа юм уу, үзсэн гэж байгаа ч юм уу, тийм агуулгатай. Бид тийм тэмдэгтэй зүйлийг хүлээж аваад үйлдвэрлэлд оруулдаг" гэжээ.
Монголын орчуулгын төвийн тэргүүн, орчуулагч сэтгүүлч, Ж.Нэргүй "Утга зохиол гэдэг нэршил бол үзэл сурталт нийгмийн үзэл сурталд тохируулсан нэршил. Главлит буюу Хэвлэл, утга зохиолыг хянах газар гэж хүртэл байсан шүү дээ. Утгыг нь л маш нарийн хянадаг байсан. Улс төрийн алдаа гаргачихаас сэргийлж. Тийм үү? Дээрх гурван үзүүлэлтийг голлосоор байгаад Монголын уран зохиолыг авсалчихсан юм. Тэр нь одоо болтол амь бөхтэй зууралдсаар, “бул хар чулуунууд”-ыг тэтгэсээр, төрүүлсээр байгаа юм" гэжээ.
Монголын Ардчилсан холбооны Ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүн асан Лхасүрэнгийн Хадбаатар "Ерөнхийдөө МАХН-ын цензурь, главлит буюу хайч гэдгийг айхтар шүүмжилж байсан. Тухайн үед аливаа уран бүтээлийг өөрсдийн социалист нийгэмд тохируулах гэж намын үзэл суртлаар хайчилж, хасаж танадаг байсан юм. Өөрөөр хэлбэл, уран бүтээлчдийн чөлөөт сэтгэлгээ, урам зоригийг хайчилж, унтраадаг гэсэн үг. Зөвхөн намын үзэл санаанд тохирсон байх ёстой гэдэг. Үүний эсрэг залуус хүчтэй, зоригтой дуугарсан" гэжээ.
Б.Долгион "Хуучин нийгэмд сонин, хэвлэлийн бүтээгдэхүүн бүрийг хэвлэл, утга зохиолыг хянах газар буюу Главлит гээчид аваачиж нэг бүрчлэн уншуулж шалгуулдаг ёстой байж билээ. Энэ байгууллагын гол зорилго нь юу гэхээр төрийн нууцад хамаарагдах стратегийн шинж чанар бүхий тоо баримтыг ил гаргах, нам засгийн эсрэг үйл ажиллагааг сурталчилахгүй байх, садар самууныг үл сурталчлах зэрэг бусад үй олон хориг хаалт тавьсан ийм механизм үйлчилдэг байж. Бид мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дэргэд орос хэлээр гардаг “Новости Монголии” сонинд ажилладаг байсны хувьд дугаар бүрийг хэвлэх үйлдвэр рүү шилжүүлэхээс нь өмнө Главлитэд ээлжлэн аваачиж хянуулдаг байлаа... Олон улсад бол “цензур” хэмээх нэр томьёогоор ойлгогдоно" гэжээ.
Төрөл ангилал
засварлахЦагдан хяналтыг ямар байгууллага гардаж явуулж байгаагаас болон хэн цагдан хянаж байгаагаас, хаана, хэзээ цагдан хянаж байгаагаас шалтгаалж ангилж үздэг. Монгол Улсад Глоб интернэшл ТББ цагдан хяналтын тухай ном, гарын авлага, судалгаа, дугуй ширээний ярилцлага, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байв. Тухайлбал 2006 оны 5 дугаар сарын 02-нд "Цагдан хяналтын эсрэг!!!" дугуй ширээний уулзалт хийж байв.
Хэлбэрээр нь ангилал
засварлах- шууд цагдан хяналт
- шууд бус буюу далд цагдан хяналт
Хэзээ илэрч байгаагаар
засварлах- Урьдчилсан цагдан хяналт
- Дагалдсан цагдан хяналт
Далд цагдан хяналтын ангилал
засварлах- Улс төрийн цагдан хяналт
- Төрийн нууцад анхаарал хандуулахаас урьдчилан сэргийлэх
- Шашны цагдан хяналт
- Эдийн засгийн цагдан хяналт
- Өөрийн цагдан хяналт
Бусад ангилал
засварлах- Боловсролын эх сурвалжийн цагдан хяналт
- Байгууллагын цагдан хяналт
Мэдээллийн хэрэгсэлд
засварлах- Ном
- Кино
- Хөгжим
- Газрын зураг
- Урлаг
- Интернэт
- Нийгмийн сүлжээ мэдээллийн хэрэгсэл
Эсэргүүцэл
засварлахЧөлөөт хэвлэлийн хартиг 1987 оны 1 дүгээр сарын 16-18 ны өдрүүдэд Лондон хотноо болсон "Дэлхийн эрх чөлөөний дуу хоолой" цагдан хяналтын (цензур) эсрэг бага хурлын төлөөлөгч, 34 орны сэтгүүлчид баталжээ. Тус хартигийн суурь үндсэн зарчим "Шууд болон шууд бус цагдан хяналтыг үл зөвшөөрнө" гэж эхэлжээ.
Хэрэгжилт
засварлахӨдгөө цагдан хяналт өндөртэй улс оронд БНХАУ, БНАСАУ, Куб зэргийг дурдаж болно.
Гадаад холбоос
засварлахСоц нийгмээс бидэнд үлдсэн юмнууд