Цагаан үнэг (Alopex lagopus эсвэл Vulpes lagopus), мөн Туйлын үнэг , Цасны үнэг гэгддэг энэ амьтан нь Дэлхийн бөмбөрцгийн хойд хагас, туйлын хүйтэн бүсээс гаралтай үнэг юм.

Цагаан үнэг

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Чонынхон
Төрөл: Alopex
Зүйл: A. lagopus
Латин нэр
Alopex lagopus
(Линней, 1758)
Амьдрах бүс
Амьдрах бүс
Ижил утгатай нэршил

Alopex lagopus
Canis lagopus


Цагаан үнэг 85.3 см орчим урт, мөрний өндөр нь 25-30 см , сүүл нь 31 см урт байна. Эрэгчин нь үл ялиг биеэр том юм. Биеийн жин нь 3.2-9.4 кг хүрнэ.


 
Цагаан үнэгний үс улирлын байдлаар, зун (дээрээс) - өвөл (доод)

Эмэгчин цагаан үнэг 53 хоног хээлээ тээж 5-8 гавар төрүүлнэ. Эцэг эх хоёул өсгөж тэжээдэг байна. Эмэгчин үнэг өсөж том болоод өөрийн бүлтэй болохоор үүрнээс явах ба эрэгчин нь үлддэг аж. Түрүү жилийн зулзага нь сүүлд төрсөн нялх гавруудыг өсгөхөд туслан анд гарч, хоол тэжээл авчирна. Тэд газар доор салаалсан том үүр нүхтэй байна. Цагаан үнэгний гавар төрөх үедээ бор өнгөтэй байх ба аажмаар цагаан болдог.

 
Норвегид.


Идэш тэжээл

засварлах

Тэд олдож болох бүхий л махны төрлийн зүйлээр хооллоно. Эдгээр нь туйлын туулай, леминг, загас, шувуу, өндөг болон улай сэг гэх мэт. Үнэгний нэг гэр бүл хоногт хэдэн арван леминг иддэг байна. Мөн 4-5 сарын үед Цагаригт далайн хавын зулзага барьж иднэ.

Тэд цагаан баавгайн идээд орхисон амьтны үлдэгдэл идэх нь цөөнгүй бөгөөд үнэрлэх чадвар сайтай тул 2.5 м гүн цасанд дарагдсан байсан ч олдог ажээ. Хоорондоо идэш тэжээлээ булаалдах, гэмтэж шархадсан нэгнээ барьж идэх тохиолдол бий.

Дэд зүйлүүд

засварлах

Цагаан үнэгний 4 дэд зүйл бий.

  • Берингийн цагаан үнэг, Alopex lagopus beringensis
  • Исландын цагаан үнэг, Alopex lagopus fuliginosus
  • Pribilof Islands Arctic Fox, Alopex lagopus pribilofensis
  • Гренландын цагаан үнэг, Alopex Lagopus foragorapusis