Цагаан баавгай
Цагаан баавгай (Ursus maritimus) Умард мөсөн далай, түүнийг тойрсон тэнгисүүдээр тархсан баавгайн зүйл. Дэлхийн хуурай газрын хамгийн том махан идэштэн бөгөөд Кодяк баавгай, цагаан баавгай хоёр хуурай газрын хамгийн том махчнууд гэж тооцогддог[3]. Бие гүйцсэн маахай 400-680 кг байдаг[4] бол эвш хагастай нь тэнцэнэ. Хүрэн баавгайтай ойр төрөл боловч экологийн явцуу нөхцөлд зохицсон, тухайлбал биеийн олон шинж нь хүйтэн хэм, цас, мөс, задгай усаар явах, сэлүүр хөлтөн барихад зохицсон.[5] Хэдий ихэнх цагаан баавгай хуурай газар төрдөг боловч амьдралынхаа ихэнх хугацааг далай тэнгист өнгөрүүлдэг ба тэнгисийн усанд хөвөх мөсөн дээр аялж, идэш хоолоо барьдаг. Жилийн ихэнх хугацааг хөлдсөн тэнгист өнгөрүүлнэ.идэш тэжээл нь далайн амьтан(загас)юм
Цагаан баавгай | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Ursus maritimus Константин Жон Фиппс, 1774[2] | ||||||||||||||||
Цагаан баавгайн тархалт
| ||||||||||||||||
Ижил утгатай нэршил | ||||||||||||||||
Ursus eogroenlandicus |
Цагаан баавгайн 19 дэд популяцаас 5-ынх нь тоо толгой хорогдож байгаа тул эмзэг зүйлд тооцогддог.[6][7] Олон арван жилийн турш хязгаар хориггүй агнаж байсны улмаас энэ зүйлийн ирээдүй бүрхэг болж, олон улсын зүгээс анхаарал тавих болсон. Ийнхүү цагаан баавгайн анд хяналт тавьж, квот тогтоох болсноор тоо толгой нь эргээд сэргэж байна. Олон мянган жилийн турш цагаан баавгай Хойд туйлын уугуул иргэдийн эд, оюун санаа, соёлын амьдралд гол байр суурь эзэлсээр ирсэн бөгөөд эдгээр үндэстэн ястны дунд цагаан баавгай агнах нь чухал явдалд тооцогдсоор байгаа билээ.
Олон улсын байгаль хамгаалах холбоо цагаан баавгайнд учирч буй хамгийн гол аюулыг дэлхийн дулаарал гэж үзсэн. Учир нь цагаан баавгайн амьдрах орчин болсон далайн мөс хайлснаар хангалттай идэш хоол олох чадвар нь багасч байгаа ажээ. ОУБХХ-ны мэдэгдснээр "Хэрэв цаг уурын энэ хандлага үргэлжилсээр байвал цагаан баавгай одоо тархсан ихэнх нутгаасаа 100 жилийн дотор устаж үгүй болох аюултай"[1] ажээ. 2008 оны 5-р сарын 14-нд АНУ-ын Дотоод явдлын департамент цагаан баавгайг Ховордсон зүйлүүдийн тухай хуулиндаа ховор зүйлээр оруулжээ.
Эшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 Schliebe et al (2008). Ursus maritimus. 2006. Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны Ховордсон амьтдын улаан жагсаалт. IUCN 2006. www.iucnredlist.org. 9 May 2006-д авсан.
- ↑ Phipps, John (1774). A voyage towards the North Pole undertaken by His Majesty's command, 1773 /by Constantine John Phipps. London :Printed by W. Bowyer and J. Nicols, for J. Nourse. p. 185. Татаж авсан: 2009 оны 3 сарын 10.
{{cite book}}
: Check date values in:|accessdate=
(help); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (help) - ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedkodiak
- ↑ Kindersley, Dorling (2001,2005). Animal. New York City: DK Publishing. ISBN 0-7894-7764-5.
{{cite book}}
: Check date values in:|year=
(help) - ↑ Gunderson, Aren (2007). "Ursus Maritimus". Animal Diversity Web. University of Michigan Museum of Zoology. Татаж авсан: 2007-10-27.
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedPBI
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedPBSG14