Хөх судалт халим

Хөх судалт халим (Balaenoptera musculus) нь Сахалт халимын дэд багийн хөхтөн ба Дэлхий дээр урьд болон одоо амьдарч буй амьтдын дотор хамгийн том нь юм.

Хөх судалт халим

Хүнтэй харьцуулсан хэмжээ.
Хүнтэй харьцуулсан хэмжээ.
Ховордолтын зэрэглэл

Ховор (ОУБХХ) [1]
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Халим хэлбэртэн
Дэд баг: Сахалт халим
Овог: Balaenopteridae
Төрөл: Balaenoptera
Зүйл: B. musculus
Латин нэр
Balaenoptera musculus
(Карл Линней, 1758)
Хөх судалт халимын амьдрах бүс
Хөх судалт халимын амьдрах бүс
Subspecies
  • B. m. brevicauda Ichihara, 1966
  • B. m. chilensis Khalaf, 2020
  • B. m. indica Blyth, 1859
  • B. m. intermedia Burmeister, 1871
  • B. m. musculus Linnaeus, 1758

Анатоми

засварлах

Биеийн урт 20-30 м, жин нь 100-200 т байна. Хамгийн том хөх судалт халимны урт 34 м хүрч байжээ. Сэлүүр нь 3-4 м урттай.

Энэ халим нь бүх далайд амьдрах ба нүүдэл хийдэг байна. Зун нь гол идэш нь болох нэг төрлийн маш жижиг сам хорхойгоор баялаг Хойд мөсөн далайд, өвөл нь Антарктидын далай хавиар нутаглана. Үржлийн үе болон зулзагаа өсгөхөөс бусад үед ихэвчлэн ганцаар амьдардаг. Хөх судалт халим 8-10 нас хүрээд нас бие гүйцэх ба 80 орчим насалдаг. Насанд хүрсэн халим нэг өдөрт дундажаар 4 т орчим сам хорхойгоор хооллоно. Мөн саяхны судалгаагаар сардин загас бас иддэг болохыг тогтоогоод байна. Эм халим 2-3 жилд нэг төрнө. 11 сар хээлээ тээх ба зулзага нь 7 м урт, 2700 кг жинтэй төрдөг аж. Ихэр зулзага төрүүлэх нь тун ховор юм. 7-8 сар хөхүүлдэг байна. Хөх судалт халимны зулзага нэг өдөрт 380-570 л сүү хөхөх ба нэг өдөрт 90 кг жин нэмдэг байна. Үржлийн үе нь намар орой эхэлж өвөл дуустал үргэлжлэнэ.

Хөх судалт халим нь хамгийн чанга дуу гаргадаг амьтан юм. Хэт нам долгионы том хүрхэрсэн дуу гаргах ба 150 км цаадах халимтай холбоо барьдаг байна. Цагт 50 км хүртэл хурдалж чадах ч ихэнх үед 20 км/ц хурдтай сэлдэг. Хооллож байхдаа хурдаа 5 км/ц хүртэл сааруулдаг. Хөх судалт халимын хэл нь 2.7 т, зүрх нь 600 кг жинтэй ажээ. Мөн амандаа 90 т хүртэл ус, тэжээл багтааж чадна. Хооллож байхдаа 10 минут шумбах ба жирийн үед нэг амьсгаагаар 20 минут шумбадаг. Судалгаагаар хамгийн удаан шумбасан нь 36 минут байв. Хөх судалт халимын байгаль дах ганц дайсан нь алуурчин халим болно. Судлаачдын үзэж байгаагаар насанд хүрсэн халимын 25% нь алуурчин халимны дайралтаас авсан шарх, сорвитой байжээ.


Халимын тоо

засварлах

Дээр үед хурд, хүчтэй аварга том халимыг агнах нь хэцүү тул алж хороох нь ховор байв. Гэвч техникийн дэвшил, хөгжлийг даган хурдан том онгоц, буу зэвсэг, тэсрэх бөмбөг зэрэг гарснаар хөх судалт халимыг агнах явдал гаарсан байна. 1960-д онд хөх судалт халимыг агнахыг хориглосон хууль гарсан ба 1970 оноос хуучны СССР-н хууль бус анг ч мөн зогсоожээ. Гэвч энэ хүртэл аль хэдийн Антарктидад 330,000, дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст 33,000 , хойд Номхон далайд 8200, хойд Атлантын далайд 7000 толгой агнагдсан байлаа. 2002 оны байдлаар нийт 5000-12000 орчим хөх судалт халим бий гэсэн тооцоо байна.

Галерей

засварлах
  1. Reilly, S.B., Bannister, J.L., Best, P.B., Brown, M., Brownell Jr., R.L., Butterworth, D.S., Clapham, P.J., Cooke, J., Donovan, G.P., Urbán, J. & Zerbini, A.N. (2008). Balaenoptera musculus. IUCN 2008. IUCN ховордсон зүйлүүдийн улаан ном. 7 October 2008-д авсан.