Хөхтүрүүт хөмрөг

Хөхтүрүүт хөмрөг, Emberiza spodocephala , нь Хөмрөгийнхөн овгийн шувуу юм.

Хөхтүрүүт хөмрөг
Эрэгчин
Эрэгчин
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Дэд баг: Дуучшувуу
Овог: Хөмрөгийнхөн
Төрөл: Emberiza
Зүйл: E. spodocephala
Латин нэр
Emberiza spodocephala
Pallas, 1776


Тэд Сибирийн өмнөд хэсэг, Монгол, Хятад ба Японы хойд зүгээр нутаглана. Нүүдлийн шувуу бөгөөд Энэтхэг, Хятадын өмнөд хэсэгт өвөлждөг. Ховор тохиолдолд хэрмэл байдлаар баруун Европт таарна.

Энэхүү шувуу нь ой тайгын гол горхитой газар амьдарж газар, эсвэл модонд үүрээ засах ба 4-5 өндөг гаргана. Ангаахайгаа тэжээх үедээ хорхой шавьж авлах ба бусад үед ургамлын үрээр хооллодог. Өвөлжихдөө усны ойролцоох тариалангийн талбай, бут сөөгтэй задгай газар амьдарна.

Гадаад төрх

засварлах
 
Эмэгчин
 
Emberiza spodocephala

Хөхтүрүүт хөмрөг цагаанхүзүүт хөмрөгтэй хэмжээгээр адил буюу 16 см орчим урт. Үржлийн улиралд эрэгчин хөмрөг нүд, хошууны хооронд шар ногоон, хар холилдсон бараан саарал толгойтой байна. Нуруун хэсэг нь хар судалтай бор өнгөтэй. Өвөр хэсэг нь шардуу цагаан ба бор бидэртэй. Хошуу нь ягаан юм. Эмэгчин болон залуу шувууд нь тод өнгө алаглаагүй, нуруун хэсэг нь цагаан шаргал өнгөтэй ба тод бор судлуудтай.

Цахим холбоос

засварлах
  Commons: Emberiza spodocephala – Викимедиа дуу дүрсний сан